"Солонгос ардын уран зураг" үзэсгэлэнгийн тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

"Солонгос ардын уран зураг" үзэсгэлэнгийн тэмдэглэл

"Солонгос ардын уран зураг" үзэсгэлэнгийн тэмдэглэл

“Нугад цэцэглэж буй Ардын уран зураг үзэсгэлэн 2022.08.05 ны өдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Солонгосын Гахое Минхва академийн гишүүн уран бүтээлчдийн үлгэр домог, ан амьтан, байгаль дэлхий, аж байдлыг илэрхийлсэн 74 зураачийн 90 гаруй бүтээл дэлгэгдлээ.

Ардын уран зураг нь ард түмний ахуй амьдрал, ёс суртахуун, сэтгэхүйн онцлог, цаг үеийн нөлөөлөл шингэсэн, улс үндэстний өнгөрсөн түүхийн онцлогийг илтгэх нэгэн том гүүр болдгоороо онцлог юм. Солонгосын соёлын өвийн үнэлж баршгүй нэг хэсэг ардын урлаг /Минхва/ нь ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, үүсэл гарал, харилцан уялдаа зэргийг үлгэр домгийн сэдвээр, зан заншил, үнэт зүйл, өргөн уудам газар нутаг, үзэсгэлэнт байгаль, цэцэгс, шувууд, хосгүй хүч чадалтай амьтдын тухай уран сэтгэмж бүхий уран зургаар дүрслэн илэрхийлэгддэг.

Солонгосын ардын урлаг /Минхва/ нь XVII-XIX зуун буюу Жосоны эрин үед хамгийн үсрэнгүй хөгжин, өөрийн гэсэн бие даасан хэв маягтай болж язгууртан, ихэс дээдсүүдээс илүүтэй жирийн ард түмэндээ зориулагдан бүтээгдэж байв.

Өнөөг хүртэл ардын уламжлалт сэдэв, хэв маягаар олон уран бүтээлч бүтээлээ туурвисаар байгаа нь сайшаалтай. Олон жилийн түүхтэй ёс заншил бусад улсын соёлоос ялгагдах нэгэн онцлогийг Монголын ард түмэнд сурталчилан таниулж буй өндөр ач холбогдолтой уг үзэсгэлэн нь ардын уран зурагт дүрслэгдэх бидний хүсэн хүлээсэн эд баялаг, хөгжил цэцэглэлтээс эхлээд үр хойч, дэлхий дахины хамгийн их хүсдэг эрүүл мэнд, урт наслалт хүртэл үлгэрийн төгсгөлд агуулагддагтай адил үзэгчдэд таатай мэдрэмжийг төрүүлж сэтгэлийг татах биз ээ.

Аз жаргал, итгэл найдвар, баяр баясгалан, сайн сайхан хүслээр жигүүрлэн бүтээгдсэн "Нугад цэцэглэж буй ардын уран зураг" үзэсгэлэн Монгол арт галерейд 2022 оны наймдугаар сарын 5-9-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болно.

Б.Болортуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж