Ким Кардашиан, Пит Дэвидсон нар салжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан, Пит Дэвидсон нар салжээ

Ким Кардашиан, Пит Дэвидсон нар салжээ

Ким Кардашиан, Пит Дэвидсон нар есөн сар хамт байсны эцэст салж, зүгээр л найзууд болохоор шийдсэнийг “Daily mail” хуудас мэдээллээ. 28 настай Пит, 41 настай Ким нар анх “Saturday night live” нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа хос болж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, тэдний салалтын шалтгаан нь хэт ачаалалтай хуваарь болон хол зай байжээ.

Пит Дэвидсон тун удахгүй нээлтээ хийх “Wizzards” киноныхоо зураг авалтад оролцохын тулд Австралид хэдэн сар байсан. Ким долдугаар сард түүнтэй уулзахаар Австралийг зорьсон. Ширэнгэн ойн дунд байрлах таван одтой тансаг эко буудалд тэд хамтдаа байрласан. Гэвч энэ уулзалт тэдний харилцааг сэргээхэд хангалтгүй байжээ.

Ким Кардашиан энэ оны хоёрдугаар сард Канье Уэстээс салах өргөдлөө өгсөн ч салалтын процесс үргэлжилсээр буй юм. Энэ долоо хоногт л гэхэд тав дахь гэр бүл салалтын өмгөөлөгч энэ хэргээс татгалзжээ. Хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогдсон Каньегийн хувьд Ким, Пит хоёрын харилцаа хүнд туссан. Тиймээс тэрбээр дууныхаа үгэнд хүртэл Пит Дэвидсоныг оруулж шуугиан тарьж байв. Харин сүүлийн үед байдал харьцангуй намжиж, Ким, Канье нар сайн харилцаатай байх болсон.

Пит Дэвидсон өмнө нь Синди Кроуфордын охин Каиа Гербер, Ариана Гранде зэрэг алдартантай үерхэж байв. Ким Кардашианы хувьд хөгжмийн продюсер Дэймон Томас, дуучин Рэй Жи, сагсчин Крис Хамфрис нартай холбогдож байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж