Украин: ОХУ-ын 903 объектыг хурааж авах болжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Украин: ОХУ-ын 903 объектыг хурааж авах болжээ

Украин: ОХУ-ын 903 объектыг хурааж авах болжээ

Украины засгийн газар ОХУ-д хамаарах 903 объектыг хурааж авахаар шийдвэрлэжээ. ОХУ-ын төрийн өмчийн 903 объект байгаагаас 79 нь аж ахуйн нэгжийнх, 824 нь хувийн өмч гэдгийг Украины ерөнхий сайд Денис Шмихал мэдэгдэв. Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 10-ны өдөр “Украины нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын болон түүний оршин суугчдын өмчийг албадан хураах үндсэн зарчмуудын тухай” хуульд гарын үсэг зурсан юм. Уг хуульд зааснаар ямар нэгэн нөхөн төлбөр хийхгүйгээр Оросын өмчийг албадан хураана гэжээ.

903 өмчийг Оросын төрийн өмч, хоригт хамрагдсан Оросын иргэн, аж ахуйн нэгжийн өмч, Оросын банкуудын хөрөнгө гэсэн гурван ангилалд хуваажээ. Хурааж авсан хөрөнгийг Украины батлан хамгаалах салбар болон сэргээн босголтод зарцуулна гэдгийг Денис Шмихал онцоллоо. Түүний хэлснээр, Украиныг сэргээн босгохын тулд хийх дараагийн алхам бол баруунд байгаа Оросын хөрөнгийг хураах явдал аж.

Энэ хүрээнд Украины засгийн газар болон Ерөнхийлөгчийн тамгын газар нь шилдэг хуульчид, олон улсын шинжээчдээс бүрдсэн багтай хамтарч ажиллаж байна.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
28
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж