Австралийн хөрөнгө оруулалттай 60 гаруй уул уурхайн компани байна | News.MN

Австралийн хөрөнгө оруулалттай 60 гаруй уул уурхайн компани байна

Австралийн хөрөнгө оруулалттай 60 гаруй уул уурхайн компани байна

Австралийн хөрөнгө оруулалттай 60 гаруй уул уурхайн компани байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон Австралиас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смиттэй наймдугаар сарын 5-ны өдөр уулзаж, хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Австрали улсын уул уурхайн салбарын арвин баялаг туршлага, тэргүүлэх техник, технологи, байгаль орчны менежмент, баялгийн сайн засаглал зэргээс туршлага судалж, нутагшуулах нь манай улсын уул уурхайн салбарт чухал ач холбогдолтой болохыг сайд Г.Ёндон энэ үеэр дурдсан. Мөн манай улсын уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний гео мэдээллийн санг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хөтөлбөр /АМЕП-2/-ийг Австралийн засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.

Австралийн хөрөнгө оруулсан Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжиж буйгаас гадна тус улсын хөрөнгө оруулалттай 60 гаруй компани ашигт малтмалын хайгуул, олборлолт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд Кэти Смит дурдсан юм.

Уг уулзалтын үеэр энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний талаар Австралийн сонирхогч компаниудад мэдээлэл хүргэх, тус улсын Геологийн алба болон манай улсын Үндэсний Геологийн Алба хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн салбарын бусад чиглэлээр талууд хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Тухайлбал, Австралийн засгийн газар өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрдэс баялгийн судалгааг орчин үеийн технологийн дэвшил ашиглан судлах, ирээдүйд үнэ цэн нь нэмэгдэх ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлохоор “Exploring for the Future” нэрийн дор 225 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт гадаргын геофизикийн "AusLAMP" зэрэг 2024 он хүртэл хэрэгжих чухал ашигт малтмалын олон салбар төсөл багтсан. Эдгээртэй ижил төстэй төсөл, арга хэмжээнүүдийг манай улсад хэрэгжүүлэх, энэ чиглэлийн туршлага солилцох хүсэлтийг Г.Ёндон сайд илэрхийлсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.

Д.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-06 202.126.88.148

Бид австралиас илүү шүү. Бид баялгаа гадныханд нээлттэй байлгах нь маш буруу. Бидэнд 10 Эрдэнэт шиг л үйдлвэр хэрэгтэй. Оюу толгой гээд сүржигнээд байна Эрдэнэтээс бага татвар төлдөг. Залуучуудыг алж байгаа газар ш дээ. Гэр орны тогтвор суурьшилгүй гэр бүл нь ардаа байнга хэрүүлтэй олон хүүхдийг өнчрүүлж байгаа төсөл шүү. Ер нь манай улс 20жилийн дараа ухсан нүхтэй үлдэнэ. Бид Оюу толгойд усаа үнэгүй өгч байна. Ер нь гадаадыг шүтэхээ болимоор юм.

Avatar

Зочин 2022-08-06 66.181.177.89

hamag baylagaa gadniihand unegui ogchood oorsdoo guilgachingiin guilgqchin uls bolj sonoh deeree tulah um bol uhaen baasnii horongo oruulalt heregtein be? Ashiglahgui yaduugaaraa baij bval yadaj ustaigaa uldene. h**** idsen manai tor barij baigaa eeguunuud

Avatar

Зочин 2022-08-06 192.82.78.58

Нэг улсад олборлолтын олон зөвшөөрөл олгож, баялагийнхаа өрөм дээжийг өгч, нутгаа сийчүүлж, сарны гадарга шиг болгомооргүй. Монголд өгсөн татвар, бусад орлогыг нь мэдээлэх нь зүйтэй байх

Avatar

Зочин 2022-08-06 103.57.93.105

Хайгуулын компани мөнгөө барьж ирээд Монголд зарцуулаад дуусдаг. Цалин, татвар, хоол, хувцас, бензин, хөдлөх болгондоо зардал гаргана, монгол хүнд мөнгө төлнө. Байгаль сүйтгэх юм байхгүй. Геофизик, геологийн хайгуул хийхэд ухаад төнхөөд байх юм үгүй. Энд тэнд ганц нэг өрөмдвөл ганц нэг төмөр цухуйж үлдэнэ. Бөглөөд орхисон ч болно. Юм олбол аз, олохгүй бол хохь нь. Олдсон хойно нь гэрээ мэрээ яригдана. Арваад жилийн ажил. Хайгуулын лицензийг зогсоосноос өнөөдрийн хямрал эхтэй.

Avatar

Зочин 2022-08-06 192.82.90.226

Хайгуулын ажилд 10-15 жилийг дунджаар зарцуулна

Avatar

Зочин 2022-08-06 192.82.91.143

Ухаад 30 гаруй жил боллоо, Монголчууд юу хүртэвээ, энд тэнд ухсан, бохирдсон газар, өрийн хүүдий. Толгойгоо ажиллуулж 3сая иргэнээ аятайхан аваад явчихаж чадахгүй, арай ч дээ…

Avatar

Зочин 2022-08-06 103.57.93.105

Яагаад чамайг хэн нэгэн авч явах ёстой гэж.

Avatar

Зочин 2022-08-06 66.181.177.89

huz chi

Avatar

зочин 2022-08-06 103.140.11.140

ашиг нь хаа байна улс луам дампуураад цөөн хүн баяжаад олонхи нь ядуураад байгаа нь үр дүн үү

Avatar

Зочин 2022-08-06 38.132.105.62

Зүгээр л сэтгэлийн хөөрөлгүйгээр бодоод үзье. Хэзээ монголчуудын олонхи баян байсан бэ? Аль улсын олонхи баян юм бэ?

Avatar

Оноч 2022-08-06 66.181.160.117

Уул уурхайд хөрөнгө оруулалт гэдэг нь монголд бол хөрөнгө оруулалт огт биш харин монголын шороог гадаадуудад хямд өгөөд АМНАТ-ыг бууруулж хувиа борлуулдаг. Ард түмэнд түй ч хамаагүй бгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж