Оршуулгын тэтгэмжийг 2 сая төгрөг болгохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Оршуулгын тэтгэмжийг 2 сая төгрөг болгохоор боллоо

Оршуулгын тэтгэмжийг 2 сая төгрөг болгохоор боллоо

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны шйидвэрээр оршуулгын тэтгэмжийн хэмжээ нэг сая төгрөг байхаар тогтоогдсон. Тэгвэл энэ оны наймдугаар сарын нэгний хуралдаанаар оршуулгын тэтгэмжийг хоёр дахин нэмэх буюу хоёр сая төгрөг болгох шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэрийг төсвийн жилтэйгээ уялдуулан 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэхээр боллоо.

Нийгмийн даатгалын сангаас 2019 онд 14 тэрбум төгрөг, 2020 онд 12.9 тэрбум төгрөг, 2021 онд 16.2 тэрбум төгрөгийг оршуулгын тэтгэмжинд олгосон байна. Иргэдэд олгогдсон тэтгэмжийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 30 орчим хувиар нэмэгджээ.

Мөн УИХ-ын чуулганаар батлуулсан донорын тухай хууль гарсантай холбоотойгоор нийгмийн даатгалын үндэсний төв нас барсан хүний эд эс, эрхтнийг шилжүүлэн суулгасан тохиолдолд донорын ар гэрийнхэнд олгох оршуулгын тэтгэмжийг 1.5 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр ар гэрийнхэнд нь 3.5 сая төгрөгийн тэтгэмж олгох юм байна.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж