"Чингис хааны ертөнц ба Монгол судлал" хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

"Чингис хааны ертөнц ба Монгол судлал" хурал үргэлжилж байна

"Чингис хааны ертөнц ба Монгол судлал" хурал үргэлжилж байна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Энэ цогц арга хэмжээнд 14 орны 54 монголч судлаач оролцож байгаа бөгөөд таван салбар хуралдаанаар 155 илтгэлийг танилцуулах юм. Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн билээ.

Тэрбээр, “Монгол төрийн бодлогод Чингис хаан судлал чухал байр суурь эзэлдэг билээ. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Монгол Улсын төрөөс Чингис хаан бие даасан судалгааны төв байгуулсан бөгөөд Чингис хаан музей удахгүй үүд хаалгаа нээнэ. Мөн энэхүү хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, Чингис хаан судлалын олон улсын хурлыг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулахыг санал болгож байна. Үүний сацуу Их хааны төрсөн газар аялал жуулчлалын төв байгуулахаар төлөвлөн үйл ажиллагаа эхлээд явж байна. Чингис хаан болон түүний үйл хэргийг хэдий чинээ олон эрдэмтэн мэргэд сонирхон судлана төдий чинээ монголчууд бидний түүх дэлхий дахинаа танигдах учиртай. Эзэн богд Чингис хааны дэлхий дахинд үлдээсэн агуу их өв олон зуун жил дамжин үргэлжилсэн түүхэн үйл хэргийн талаарх судалгааг нэгэн шатаар ахиулахад энэ удаагийн олон улсын хурал үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.

Түүний дараагаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн үг хэлэв. Түүнчлэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний судлалаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олон улсын монголч эрдэмтэн судлаачдыг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагналаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 10 жил тутамд Чингис хааны мэндэлсний тэгш ойгоор зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 6-10-ны хооронд таван өдөр үргэлжлэнэ.

Д.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж