Кайли Женнер 20 чемодантай аялдаг

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Кайли Женнер 20 чемодантай аялдаг

Кайли Женнер 20 чемодантай аялдаг

Реалити шоуны од Кайли Женнер нөхөр, охин хоёрынхоо хамт Пүрэв гаригт Лондонд иржээ. Тэд Харродсын үзэсгэлэнд оролцохоор ирсэн. Кайли Женнерийн нүүр будалтын брэнд түүнийг асар их хэмжээний хөрөнгөтэй болгосон юм. Харродс үзэсгэлэнд Кайлигийн “Kylie cosmetics”, “Kylie skin” брэндүүд оролцож буй аж.

Тэрбээр Лондон дахь зочид буудлын өрөөндөө 20 чемодантай ирсэн нь олны анхаарлыг татжээ. Түүнчлэн ээж охин хоёрын үнэтэй цүнх сэлт нь сэтгүүлчдийн дуранд өртөв. Тухайлбал, дөрвөн настай Сторми охин 3137 ам.долларын үнэтэй “Dior” брэндийн цүнхээр барьжээ.

Кайли Женнер үнэтэй эд зүйлс хэрэглэдэг гэдэг шуугианд олон удаа өртөж байсан. Тухайлбал, өнгөрсөн сард тэрбээр хүүхдүүдийнхээ өрөөг инстаграмдаа танилцуулж байв. Хүүхдүүдийн өрөө бүхэлдээ минимал загварын тавилга сэлттэй бөгөөд  дэгжин хувцаснууд, тоглоом, ном зэрэг өрөөстэй байв. Өрөөнд жижиг модон морь, тоглоомон галт тэрэг, сүлжмэл сагс, бяцхан модон сандал ширээ зэрэг байжээ. Өрөөнөөс хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан хэсэг  бол Стормигийн хувцасны шүүгээ байв. Охины шүүгээнд 311 ам.долларын үнэтэй “Fendi” брэндийн саравч, 675 ам.долларын ягаан “Prada” малгай, 2650 ам.долларын үнэтэй “Louis Vuitton” волейболын бөмбөгний тор, 390-590 ам.долларын “Gucci” сандаал, углаашнууд байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж