Б.Орхонбаярын цолны мялаалга наадамд Ц.Содномдорж арслан түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Б.Орхонбаярын цолны мялаалга наадамд Ц.Содномдорж арслан түрүүлэв

Б.Орхонбаярын цолны мялаалга наадамд Ц.Содномдорж арслан түрүүлэв

Монгол Улсын залуу арслан Б.Орхонбаярын цолны мялаалга наадам өчигдөр/2022.08.05/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд боллоо. Өдгөө 24 настай түүний хувьд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж “Монгол Улсын арслан« цол хүртсэн билээ.

Тэгвэл түүний цолыг мялааж, Сэлэнгэ нутгийн ард түмэн олон гайхалтай бэлэг, дурсгалын зүйл гардуулжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашиныг, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дөрвөн өрөө байр, Б.Орхонбаярыг багш Т.Өсөх-Ирээдүй харцагын хамт Солонгост аялах эрх тус тус бэлэглэлээ.

Мөн Сэлэнгэ нутагт төрсөн бөхчүүд Б.Орхонбаяр арсланд хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл үлдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж