Баянзүрх дүүргийн 4650 хүүхдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүсжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн 4650 хүүхдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүсжээ

Баянзүрх дүүргийн 4650 хүүхдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүсжээ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох алба хэлтсийн мэргэжилтнүүд хуралдлаа. Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүртгэлтэй 35277 хүүхэд амьдардаг. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн шинэ жилд энэ хүүхдүүдээс 4650 хүүхдийг нь цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүссэн байна.

Тодруулбал, тус 4650 хүүхэд нь түр оршин суух хаягийн шилжүүлэг хийгдээгүй гэх мэт асуудалтай байжээ. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх чиглэл өглөө. Тэрбээр, “Баянзүрх дүүргийн 43 хорооноос 22 хороонд нь цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдсэн. Үлдсэн 21 хорооны асуудлыг шийдвэрлэхийн тулд түрээсийн байр ашиглах, цомцог гэрийн тоог нэмэгдүүлэх, боломжит байршилд цэцэрлэгийн зориулалтын барилга худалдаж авах зэрэг ажлыг холбогдох боловсролын яамтай хамтран ажиллаж яаралтай шийдвэрлэх. Мөн цоожтой хаалганы цаана хүүхдийг үлдээлгүй энэ оны арванхоёрдугаар сард багтааж тус дүүргийн хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй” гэлээ.

Мөн цомцог гэр, түрээсийн байр нь энэ хичээлийн шинэ жилд түр зохицуулалт хийгдэж буй ажил гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга хэллээ. Цаашид тус дүүрэгт шаардлагатай цэцэрлэг, сургууль барих ажлыг зохион байгуулах юм байна.

Д.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж