Ирак улсад 50 хэм давж халав

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Ирак улсад 50 хэм давж халав

Ирак улсад 50 хэм давж халав

Иракийн олон бүс нутагт агаарын температур 50 хэмээс дээш гарсан тул төрийн албан хаагчид нь нэг өдөр амарчээ. Дэлхийн хамгийн халуун газруудын жагсаалтыг тус улсын хэд хэдэн хот Пүрэв гаригт тэргүүлэв.

Хэт халалтын улмаас дор хаяж 10 мужид төрийн албан хаагчдын ажил түр зогссон гэж “Курдистан 24” цахим хуудас мэдээллээ. Тус улсад долдугаар сарын дунд үеэс хойш хэт халалт үргэлжилж буй бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Ирак нь дэлхийн хамгийн халуун газруудын нэгд зүй ёсоор тооцогддог. Гэвч энэ удаад нөхцөл байдал сайнгүй байгааг иргэд нь хэлсэн байна. Ялангуяа өмнөд хэсгийн Басра хотод хамгийн өндөр температуртай байжээ. Тиймээс төрийн албан хаагчдын дөрөв хоногийн амралт эхэлсэн аж. Хэдийгээр олон хүн ажилдаа явахгүй байгаа ч цахилгаан эрчим хүчийг тогтмол тасалж болохгүй байгааг хүмүүс хэлэв. Учир нь цахилгаан тасалснаар агааржуулагч ажиллахгүй тул хэт халуун улам гаарах юм.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хаа сайгүй ажиглагдаж байна. Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш дэлхий аль хэдийнэ 1.1 хэмээр дулаарсан бөгөөд утааг бууруулах арга хэмжээ авахгүй бол энэ тоо улам өссөөр байх юм.

НҮБ-аас Иракийг Ойрхи Дорнодын бүс нутаг дахь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий улсуудын тоонд багтаажээ. Тус улсад энэ жил хэт халалтаас гадна ширүүн шороон шуурга ихсэх болсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж