Шатар: Эмэгтэй баг Кубыг хожиж, эрэгтэй баг Хорватад тахим буулгав

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Шатар: Эмэгтэй баг Кубыг хожиж, эрэгтэй баг Хорватад тахим буулгав

Шатар: Эмэгтэй баг Кубыг хожиж, эрэгтэй баг Хорватад тахим буулгав

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр/2022.08.05/ долоо дахь өргийн тоглолтуудаа хийлээ.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг долдугаар өрөгт Хорватын шигшээ багтай учраа таарч, ялагдал хүлээлээ. Манай тамирчдаас Б.Гүндаваа өрсөлдөгчөө дийлсэн ч Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Сумъяа нар тахим буулган 1-3 гэсэн харьцаатай хожигджээ. Ингэснээр манай эрэгтэй баг гурван хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Харин эмэгтэй шигээ багийн тухайд өчигдөр Кубын шигшээтэй тоглолоо. Манай тамирчдаас А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар ялалт байгуулан, Б.Баярмаа тэнцсэнээр 3.5-0.5 гэсэн харьцаатай өрсөлдөгч багаа буулган авчээ. Ийнхүү тэд долоон өргийн дараах байдлаар таван хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж