Үр тариа ачсан дахин 3 хөлөг Украинаас гарлаа | News.MN

Үр тариа ачсан дахин 3 хөлөг Украинаас гарлаа

Үр тариа ачсан дахин 3 хөлөг Украинаас гарлаа

Үр тариа ачсан дахин 3 хөлөг Украинаас гарлаа

Дайн эхэлснээс хойш Украины боомтуудаас үр тариа тээвэрлэлт хийгдээгүй тул дэлхийн олон орон хүнсний хямралд оров. Анхны үр тариа тээвэрлэлт өнгөрсөн долоо хоногийн эхээр Украины Одесса боомтоос хөдөлсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дахин гурван хөлөг онгоц боомтуудаас гарч, Туркийг зорьжээ.

Хөлөг онгоцнуудыг Туркийн албаны хүмүүс шалгаж байж цааш явах юм. Ийнхүү үр тариа тээвэрлэсэн дөрвөн ч хөлөг Украинаас хөдөлсөн нь НҮБ-ын дэмжлэгтэй экспортын хэлэлцээр амжиллтай хэрэгжиж буйн баталгаа болж байна. Харин дайнаас хойш боомтууд дээр гацаад байсан 10 гаруй задгай тээвэрлэгч болон ачааны хөлөг онгоц өнгөрсөн Баасан гаригт Украинаас хөдөллөө.

Гурван хөлөг онгоцонд 58 мянга гаруй тонн эрдэнэ шиш ачжээ. Украинаас экспортолж буй үр тарианы дийлэнхийг малын тэжээл болгон ашигладаг гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн үеийн ачилтууд нь дарааллаар нь ачих ёстой 20 сая тонн үр тарианы багахан хэсэг аж. Үүний зургаан сая нь улаан буудай бөгөөд тал хувь нь хүний хэрэгцээнд зориулагдсан гэдгийг Олон улсын хүнсний бодлогын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Дэвид Лаборде хэллээ.

Гурван хөлөг онгоцонд 58,000 гаруй тонн эрдэнэ шиш ачиж байна. Украины экспортолж буй үр тарианы ихэнх хэсгийг малын тэжээл болгон ашигладаг гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-06 213.87.149.10

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

Avatar

Зочин 2022-08-06 202.9.41.140

Үр тариа ачсан дахин 3 хөлөг – ЯМАР Т1 ГАРЧИГ ВЭ ? МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГАА АНХААРНА УУ ? GOOGLЕ TRANSLATE АШИГЛАХГУЙ БАЙХЫГ ХҮЬЁЕ !

Avatar

Зочин 2022-08-06 202.126.88.141

Дэлхийн хүнсний хямрал гэж Гуйж2 авчихаад одоо малын тэжээл ч гэх шиг ийм л увайгүй гуйлгачид даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж