Дайн эхэлснээс хойш Украины боомтуудаас үр тариа тээвэрлэлт хийгдээгүй тул дэлхийн олон орон хүнсний хямралд оров. Анхны үр тариа тээвэрлэлт өнгөрсөн долоо хоногийн эхээр Украины Одесса боомтоос хөдөлсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дахин гурван хөлөг онгоц боомтуудаас гарч, Туркийг зорьжээ.
Хөлөг онгоцнуудыг Туркийн албаны хүмүүс шалгаж байж цааш явах юм. Ийнхүү үр тариа тээвэрлэсэн дөрвөн ч хөлөг Украинаас хөдөлсөн нь НҮБ-ын дэмжлэгтэй экспортын хэлэлцээр амжиллтай хэрэгжиж буйн баталгаа болж байна. Харин дайнаас хойш боомтууд дээр гацаад байсан 10 гаруй задгай тээвэрлэгч болон ачааны хөлөг онгоц өнгөрсөн Баасан гаригт Украинаас хөдөллөө.
Гурван хөлөг онгоцонд 58 мянга гаруй тонн эрдэнэ шиш ачжээ. Украинаас экспортолж буй үр тарианы дийлэнхийг малын тэжээл болгон ашигладаг гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн үеийн ачилтууд нь дарааллаар нь ачих ёстой 20 сая тонн үр тарианы багахан хэсэг аж. Үүний зургаан сая нь улаан буудай бөгөөд тал хувь нь хүний хэрэгцээнд зориулагдсан гэдгийг Олон улсын хүнсний бодлогын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Дэвид Лаборде хэллээ.
Гурван хөлөг онгоцонд 58,000 гаруй тонн эрдэнэ шиш ачиж байна. Украины экспортолж буй үр тарианы ихэнх хэсгийг малын тэжээл болгон ашигладаг гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ