МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
ЭЗЭН ЧИНГИС ХААНЫХАА НЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛЬДАА ОРУУЛАХЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Та Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордон, Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд, Монгол хүн, айл өрх бүрд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай хэмээсэн зарлиг буулгасаныг талархан дэмжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл зарлигтай холбогдуулан энэ жил Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахаар завдан буй тул ЭЗЭН ЧИНГИС ХААНЫХАА НЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛЬДАА ОРУУЛАХЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА. Манай Улсын Их Хурлын гишүүд хана руу харж байгаад тангараг өргөж харагдах юм билээ. Уг эзэн хааныхаа хөргийн өмнө тангараг өргөж байвал ядаж нэгийг боддог болохсон болов уу хэмээн санана. Эзэн хаантай, уламжлалаа дээдэлдэг улс орнууд хааныхаа хөрөг зургийн өмнө тангараг өргөж, хаа байгаа газраа мэхийн ёсолж байх нь олонтаа харагддаг юм билээ. Энэ бол түүхэндээ хандах хандлагаа өөрчлөхөд чухал хэмээн бодно. Бүр тодруулбал, монголоо таньдаг, мэддэг, ойлгодог болоход онц ач холбогдолтой хэмээн санамой. Бас Эзэн Чингис хааны нэрийг хаа нэгтэй өмчлөх ч магад юм шүү.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ НЭРИЙГ ОРУУЛАХ ТУХАЙ
Түүхийн тухайд бол Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд
“1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
- Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
- Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” хэмээн заасан байгаа. Мөн Үндсэн хуулийн долдугаар зүйлийн нэгд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн нэг өгүүлбэр орсон байгаа.
Нэгэнт Үндсэн хуульдаа “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг” хэмээн оруулж болсон юм чинь тодорхой эзэнтэй болгож, ЭЗЭН ЧИНГИС ХААН хэмээсэн нэрийг оруулах нь зохистой хэмээн бодно.
Монгол Улс бол Эзэн Чингисийн байгуулсан Монгол Улсын гал голомт, үргэлжлэл учраас Үндсэн хуульдаа Эзэн Чингис хааныхаа нэрийг оруулах саналтай байна. Мэдээж эзэн хаантай улс болох ойлголт биш. Уламжлал, түүх, соёл тэргүүтнээ дээдлэх үүднээс эзэн Чингис хааны нэрийг Ерөнхийлөгч, Улсын Их хурлын гишүүд тангараг өргөх тухай заалт дотор оруулахад болох юм.
Арван хоёрдугаар зүйлийн “1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээснийг
“1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ, Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээх,
Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн хоёрдугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” хэмээснийг . “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ, Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” хэмээн өөрчлөн найруулах,
Гучин хоёрдугаар зүйлд
“1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
- Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээснийг
“1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ, ТӨРИЙН СҮЛДЭНДЭЭ УЛСЫН ИХ ХУРАЛД “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
- Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор тангараг өргөнө” хэмээн өөрчлөн найруулах,
Монгол үндэстэний гал голомтыг сахигч Монгол улс өнө мөнхөд бадрах болтугай.
Монгол Улсын Төрийн шагналт,
Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхан
Зочин 2022-08-06 86.111.137.85
Богд хааныг (түвд хүн биздээ)шүтээд сүйд болдог байж яагаад Чингис хааныхаа зурагт мөргөж болохгүй гэж
Зочин 2022-08-06 59.153.115.67
Яаж нэг юм доктор болсон юм бол доо
Зочин 2022-08-06 59.153.115.67
Тэнэгтдэг байна ш дээ битгий туйлшир
Зочин 2022-08-06 64.119.23.217
Hmm, tegsnii orond ih zasag huulia hu hin tuguldur bolgoj hereglevel zohino.
Зочин 2022-08-06 66.181.160.56
Жинхэнэ долоогч гэдэг чинь байна даа. Дараа нь үндсэн хуулиндаа Хүрэлсүхийн нэрийг оруулая гэх байхдаа!
Эх Оронч 2022-08-06 202.9.46.40
Чингис хаан Их Яса / Их засаг /-т хүртэл өөрийн нэрээ оруулаагүй юм шүү дээ. Тэгээд бодохгүй юу.
Элий балай юм уу... 2022-08-06 202.21.121.133
Ийм элий балай зүйл рүү ард түмний анхаарлыг хандуулах явуургүй улс төрөө одоо болио. Нийтээр нь ямар нэг сэдэв рүү хуйлруулж үндсэн ажлаа хийж чадахгүй байгаагаа булзайруулах гэсэн бохир улс төрөө болцгоочих та минь ээ. Эдийн засагтаа анхаарч иргэдинхээ амьдрал, чадавхыг нэмэгдүүлэх ажил хий гэж зориуд шаардъя!!!
БАРС 2022-08-06 66.181.180.178
ХАМАГ САЙН ЭРЧҮҮДЭЭ ТАЛЫН НЭГ ТАРААЖ ХАЯСАН, ТЭР ОЛОН ГОЁ ХОТ СУУРИНГ ШАТААЖ, НУРААЖ ЯВАХДАА САНАА АВААД ОЛИГТОЙ ГАНЦ БАРИЛГАЧ БАРЬЖ ҮЛДЭЭГЭЭГҮЙГЭЭС ӨНӨӨДРИЙН БИД ХООСОН НЭРНЭЭС ӨӨР ЮМГҮЙ ҮЛДСЭН ГЭЖ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ УУ? ЭНЭ "ЭРДЭМТЭН" ГУАЙ ИНГЭСНЭЭР ЧИНГИС ОДОН ХҮРТЭНЭ ГЭЖ МӨРӨӨДСӨН БОЛОЛТОЙ.
Иргэн 2022-08-06 139.5.218.185
За солиороод л орчлонгийн доог болох нь дээ. Ийм хэлбэр хөөсөн, урагш биш арагш харж амьдрах гэсэн нөхөд ямар их цол гуншинтай юм
Х 2022-08-06 139.5.217.49
ЯМАР Ч ХИЙХ АЖИЛГҮЙ ПЯЗДАНЦУД. ИХ ӨДӨЖ БГАА ШҮҮ. ӨӨР БОДОХ САНАХ СЭТГЭХ ТУЛСАН АЖИЛ АЛГА УУ ЛАЛАРРУУДАА
Зочин 2022-08-06 213.87.149.10
>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY
Тунгаа 2022-08-06 202.126.89.23
Одоо наад тэнэглэлээ боль дэлхийгээр нэг үр хүүхдүүд нь тарсан хүнийг манайх гэж өмчилдөг, манай үндсэн хэл бичиг биш уйгар бичгийг монгол бичиг гэж солирч цаг хөрөнгө үрэхээ больвол дээрдээ уг нь худлаа эх оронч дүр эсгэж хийх ажлаа олж ядсан юмнууд
Зочин 2022-08-06 91.20.62.58
Зссс
зочин 2022-08-06 202.179.8.210
ганц хүний саналаар үндсэн хуульд өөрчлөлт орно гэж байхгүй.Бүгдээрээ хэлэлцэх хэрэгтэй.Монгол улсын бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд туг далбаа мөн.Чингэсийн зурганд хүндэтгэл үзүүлж гэрийн хоймороо залахад л болно.
Зочин 2022-08-06 202.126.88.91
Хэрэггүй биздээ.Дэлхий дахинд зарим үнлдэстнүүд а******н гэх маягаар ойлгодог.Өнгөрсөн түүхээ сайн сурталчилж ойлгуулаад явбал болно.Тэгээд ч шинэ цаг үетэйгээ зохицож амвдарья.Оюун санааны удирдагч хэвээрээ л байг.Улс төрд хутгах хэрэгнүй
Зочин 2022-08-06 139.5.219.52
zaa odoo uvchin hudluud ehellee dee
Зочин 2022-08-06 103.229.122.162
Энэ чингис хааны дуураймал зургийн зураас бүр нь сайхан буугаагүй байна.
Irgen 2022-08-06 202.9.47.28
Haanaa shagshin magtah ne ard tymenii byren erh yumaaa
Uls turchid zaagaad syrjigneed baih ne hir zuv yum be.harin bid ulsaa avilgaas uls turchduus crverleh ajild negen duugaar oroh estoi yum bishyy.erdemted gedeg uls avilhiin esreg temceld negdeh zorig baina uu
Зочин 2022-08-06 202.9.40.231
Маш зөв санаа байна. Казахстаны эрдэмтэн бүх иргэд нь Чингисыг өөрсдийнхөө өвөг дээдэс казах хүн гэж албан ёсоор хэлээд удаж байна. энэ талаар мусалман шашинтай олон орны эрдэмтэдээр түүнийгээ дэмжүүлээд явж байгаа энэ үед Үндсэн хуульдаа хийх нь нэг ёсондоо авдрандаа хийж байна гэсэн үгээ. Чингис хаана Монголчууд казахуудад алдахад их ойрахон байгаа шүү
Зочин 2022-08-06 58.64.47.11
Аливаа юм хэрээс хэтрэхээр утгаа алддаг!!!!!
Зочин 2022-08-06 192.82.81.171
Ene bol mash zuv zuitei,haraaj zuhuud baigaa urvagchid bol jinhneesee ue udmaaraa eh ornoosoo uravsan luivarchid hulgaich nar shuu ted nart hurungu mungu l oldoj baival yugaach hudaldahad belen malnuud
Зочин 2022-08-06 192.82.78.58
Эбигийн доодох, бууны нохой мөн үү. Туйлширч, нэг талыг барьсан, улстөржсөн болчимгүй этгээд байдаг. Богдыг өмчлөхийг оролдоноо, Бароныг мандуулахын оролдоноо. Одоо бас Чингисийг яах гээв, өдөөн хатгалага байна. Орчин үед Бурханыг ч, хэнийг ч хувь хүнийг Үндсэн хуульдаа оруулахгүй. Түүхийг гуйвуулан дэвсэлдэг, Элбэгдоржийн хорон санааг хэрэгжүүлэгч болоод байгаа этгээд юм. Түүхийг улстөрийн зорилгоор нэг талыг барин тайлбарлаж болохгүй
САМДАН 2022-08-06 66.181.180.178
НЭРТЭЙГЭЭР НЬ БОГД, БАРОНОО БАС ОУУЛЪЯ ГЭХГҮЙ ДЭЭ.
Үхэр 2022-08-06 192.82.91.217
Үхэр оруулмаар байхын
Зочин 2022-08-06 192.82.90.102
Болохгүй ч юмгүй. Харин нар намрын ажлын дундуур иймэрхүү юм ярьж цаг алдаад яахав. Шийдэх асуудал түм бум байна. Доор эсэргүүцэл илэрхийлээд байгаа хуйхуу нар юу ч билээ…
Бадарч тахар 2022-08-06 103.57.94.61
Энэ далдагнуур хэн бэ ! Батсайхан гэн үү ! Далдаганах юмаа олж дэ ! Нэгмөсөн Чингис улс гээд улсаа нэрлэчихээч !
Зочин 2022-08-06 86.111.137.85
Архины шилэнд дээр Их хааны хөрөг зураг гаргаж,шилийг нь энд тэндгүй хог дээр хаядаг явдалыг зогсоогоорой! Гадаад оронд архины шил дээрхи Эзэн Чингисийнхээ зургыг хараад Зүрх шимширч ,шилийг нь хаяж чаддагүй юм шүүүү
Зочин 2022-08-06 192.82.73.3
Энэ боловсролгүй сүг үхэж далд ороосой
Zochin 2022-08-06 139.5.219.172
Энэ бол монголчуудын амин тулсан асудал биш. Яаж эдийн засаг, үйлдвэржүүлэлэтээ нэмэх талаар мэргэн түргэн санаа гаргаач
н 2022-08-06 66.181.161.37
яг зөв их хааны нэрийг хуульчилж зөвхөн Монгол төр л ашиглах эрхтэй бхгүй бол баар сав шалдан банди нар их хааны нэрийг хог дээр гаргаж бн
Зочин 2022-08-06 64.119.17.38
Усан тнгүүд….
ЗОЧИН 2022-08-06 103.10.22.97
ДЭМЖИНЭ
Зочин 2022-08-06 202.9.46.175
хийх юмаа олж ядсан галзуучууд
Зочин 2022-08-06 64.180.194.41
Yag unen…ard tumen ta nariin shou xudlaa amlaltiig sonsood zalxaj bna…
Зочин 2022-08-06 66.181.160.125
Хэнд хэрэгтэй юм тэглээ гээд хөгжих юм уу өөр шийдэх оновчтой юм алга уу хар л******д мөхөл рүүгээ цувж яваагаа ойлгохгүй байна уу