Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2022.08.06-нд нийтлэгдсэн

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн  Аялал жуулчлалын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзсан юм.

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд уг үйл ажиллагааг Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хийж буй.

Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөж байна.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж