Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд өнгөрөгч оны хичээлийн жилээс эхлэн харъяаллын дагуу сургууль, цэцэрлэгтээ хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Харин эцэг, эхчүүдийн зүгээс уг шийдвэрийг дэмжихгүй байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлж байсан. Тэгвэл энэ хичээлийн шинэ жилд ч мөн уг шийдвэр хүчинтэй хэвээр байна гэж албаны хүмүүс мэдээллээ.
Ингэснээр Багахангай дүүргийн харъяалалтай хэдий ч өөр дүүрэгт байр түрээсэлдэг бол заавал харъяа дүүргийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулах шаардлагатай болж байна. Энэ нь бага насны хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай тохиолдолд нэмэлтээр байрны ордер шалгах эрхтэй. Учир нь эцэг эхчүүд хуурамч бичиг баримт бүрдүүлж ирэх тохиолдол нэлээдгүй гардаг аж.
Уг шийдвэр хэрэгжсэнээр түгжрэл буурч, цэцэрлэг сургууль ачааллаа дийлэхгүй байх, нэг ангид нэмэлтээр хүүхэд авснаас болж сургалтын чанар муудах зэрэг асуудал багасна гэж салбарын яам үзэж байна.
Холбоотой мэдээ