Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос  Гачуурт хүртэл  4.27 км засмал зам тавих ажил өнөөдөр орой /2022.08.05/ 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл хийгдэнэ. Ингэхдээ Улиастайн хуучин эцсээс  Гачуурт үртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилт хийх гэж байна.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал,

  • Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 “Улиастай – Баянбүрд- Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
  • Ултастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
  • Ч:32А “Улиастай – Офицеруудын ордон” чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.

Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 “Улиастай – Баянбүрд- Зам гүүрийн авто бааз”, Ч:36 “Гачуухт – Офицеруудын ордон – Жуковын музей” чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж