Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавих ажил өнөөдөр орой /2022.08.05/ 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл хийгдэнэ. Ингэхдээ Улиастайн хуучин эцсээс Гачуурт үртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилт хийх гэж байна.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал,
- Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 “Улиастай – Баянбүрд- Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
- Ултастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
- Ч:32А “Улиастай – Офицеруудын ордон” чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.
Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 “Улиастай – Баянбүрд- Зам гүүрийн авто бааз”, Ч:36 “Гачуухт – Офицеруудын ордон – Жуковын музей” чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.
Холбоотой мэдээ