Танилц: Ээлжийн амралтын талаарх таны зайлшгүй мэдэх заалтууд

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Танилц: Ээлжийн амралтын талаарх таны зайлшгүй мэдэх заалтууд

Танилц: Ээлжийн амралтын талаарх таны зайлшгүй мэдэх заалтууд

Урин дулаан зуны улирал ирж, амралт зугаалгын цаг ч эхэллээ.  Гадагшаа  дотогшоо аялах, амралт зугаалгад явах гээд зуны зугаатай өдрүүд үргэлжилсээр. Монголчууд зуны гурван сард багтаж ээлжийн амралтаа авах нь элбэг байдаг. Тэгвэл ээлжийн амралтын хугацаа болон цалинг хуулиндаа хэрхэн зохицуулдаг талаар хүргэе.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт авах эрх үүсдэг.  Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 хоног байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон 18 нас хүрээгүй ажилтны хувьд ээлжийн амралт ажлын 20 өдөр байна.

Харин хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажилласан хугацааг харгалзан үзэж ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь нэмэгдэл амралт дараах хэлбэрээр орно.

  • 6-10 жил ажилласан бол +3 өдөр
  • 11-15 жил ажилласан бол +5 өдөр
  • 16-20 жил ажилласан бол +7 өдөр
  • 21-25 жил ажилласан бол +9 өдөр
  • 26-31 жил ажилласан бол +11 өдөр
  • 32 жил ажилласан бол +14 өдөр тус тус бодогдох юм.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны хувьд мөн адил ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралтыг олгоно.

  • 6-10 жил ажилласан бол +5 өдөр
  • 11-15 жил ажилласан бол +7 өдөр
  • 16-20 жил ажилласан бол +9 өдөр
  • 21-25 жил ажилласан бол +12 өдөр
  • 26-31 жил ажилласан бол +15 өдөр
  • 32 жил ажилласан бол +18 өдөр бодогдоно.

Ажлын бүтэн бус цагийн ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн амарч болох бөгөөд хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 хоногоос доошгүй байх юм. Түүнчлэн ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн жилийн нийт ажилласан цагийг нь тооцож, ноогдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралтыг тооцохоор тусгажээ.

Ээлжийн амралт олгох ээлжийн амралтын цалин тооцох журмын 110.02-д “Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно” гэнэ.

Ажил олгогч байгууллага ээлжийн амралтын хугацааг олгоогүй тохиолдолд 165.1-д зааснаар “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

Б. УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж