738,519 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

738,519 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 209,468,130 төгрөгийн үнийн дүн бүхий 738,519 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" ХК (HBO +8.17%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +13.91%) болон "Махимпекс" ХК (MMX +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -3.47%), "Ремикон" ХК (RMC -4.95%) болон "Дархан нэхий" ХК (NEH -3.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,824 ширхэг нэгж эрхийг 3,368,189 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 20 ширхэг үнэт цаасыг 1,960,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.32 хувиар буурч, 34715.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,089,683,744,409.29 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж