211 украин хүүхэд сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

211 украин хүүхэд сураггүй алга болжээ

211 украин хүүхэд сураггүй алга болжээ

Орос, Украины дайн эхэлснээс хойш 211 украин хүүхэд сураггүй алга болсныг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Украины үндэсний цагдаагийн албаны ажилтан энэ талаар хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 4353 хүүхэд сураггүй алга болсон мэдээлэл Украины цагдаагийн байгууллагуудад ирсэн. Хууль сахиулагчид 4143 хүүхдийг нь олж, 211 нь одоог хүртэл ор сураггүй байна. Энэ хүүхдүүдийн ихэнх нь нүүлгэн шилжүүлэлтийн явцад ар гэрийнхэнтэйгээ холбоо тасарсан гэв. Түүнчлэн есөн хүүхдийг орос цэргүүд Украины хяналтад байдаггүй өөр бүс нутаг руу аваачсан байж болзошгүй аж.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр НҮБ-аас мэдээлснээр, Украинд дайны улмаас өдөр бүр дор хаяж хоёр хүүхэд нас барж байна. Нийт 5.2 сая хүүхдэд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгааг НҮБ мэдэгдсэн. Тэдний гурван сая нь эх орондоо байгаа бол 2.2 сая орчим нь дүрвэгсдийг хүлээн авч буй бусад оронд байна.

Эх сурвалж: UKRINFORM, UN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж