Яруу найрагч Д.Галсансүхийн "Галсансүхийн Нисванис" хос пянз худалдаанд гарчээ. Түүний энэ цомог нь яруу найраг, амьд хөгжимтэй хосолсон Монголын анхны пянз гэдгээрээ онцлог. Хос пянзыг "Урианхай" академийн тэргүүн, яруу найрагч Д.Гүнболдын санаачилгаар Япон улсад хэвлүүлсэн байна. Тэрбээр тун удахгүй шинэ номоо гаргах гэж байгаагаа дуулгав.
Д.Гүнболд "Пянзны ихэнх нь урьдчилсан захиалгад орсон тул дэлгүүрээр зарагдахгүй, цөөхөн хэдэн пянз байна. Пянз маань яруу найрагчийн өөрийнх нь уншснаар 1990 оны шүлгүүд мөн сүүлийн үеийн шүлэг, "Нисванис" хамтлагийн дуунууд, өөр дуучин дуулсан анхны хувилбарыг нь "Нисванис" хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалан дуулснаар орсон болно" гэжээ.
"Галсансүхийн Нисванис" хос пянзад "Нисванис" хамтлагийн "Үхлийн тухай хөгжилтэй дуу", "Чөтгөр бид хоёр", "Аабан бээбэн", "Гар хангалага" зэрэг олон дуунаас гадна "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүхийн "Бурханд хэлэх зөвлөгөө", "Англи хэлэнд итгэж зориулав", "Р.Чойномд бичсэн захидал", "Пост модерн дөрвөн улирал "өвөл" гэх мэт шүлгүүд багтжээ.
Холбоотой мэдээ