Сэлэнгийнхэн Б.Орхонбаярт 500 толгой хонь, "Ланд-300" бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Сэлэнгийнхэн Б.Орхонбаярт 500 толгой хонь, "Ланд-300" бэлэглэв

Сэлэнгийнхэн Б.Орхонбаярт 500 толгой хонь, "Ланд-300" бэлэглэв

Монгол Улсын залуу арслан Б.Орхонбаярын цолны мялаалга өнөөдөр/2022.08.05/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болж байна. Өдгөө 24 настай түүний хувьд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж "Монгол Улсын арслан" цол хүртсэн билээ. Тэгвэл түүний цолыг мялааж, Сэлэнгэ нутгийн зон олон олон гайхалтай бэлэг, дурсгалын зүйл гардуулжээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашиныг, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр тус тус бэлэглэлээ. Мөн Сэлэнгэ нутагт төрсөн бөхчүүд Б.Орхонбаяр арсланд хүндэтгэл үзүүлжээ.

Харин энэ жилийн түрүү бөх, улсын аварга цол хүртсэн О.Хангайд “Таван богд” ХХК-иас “Ланд Круйзер-300” автомашиныг бэлэглэжээ. Мөн “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-иас уламжлал ёсоор “HIACE” автомашиныг бэлэглэсэн билээ. Түрүү бөхийн нэрэмжит энэхүү “HIACE” автомашинаа О.Хангай аварга Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэсэн. Үүнээс гадна “Моннис” групп шинэхэн аваргад “Nissan Patrol-Y62” автомашин бэлэглэхээр шийдвэрлэсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж