Талибан: Аль-Каидагийн удирдагч Кабулд байсныг мэдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Талибан: Аль-Каидагийн удирдагч Кабулд байсныг мэдээгүй

Талибан: Аль-Каидагийн удирдагч Кабулд байсныг мэдээгүй

"Аль-Каида"-гийн удирдагч Айман аль-Завахири Афганистаны нийслэл Кабулд нэвтэрч, тэнд байрлаж байгаа талаар ямар ч мэдээлэл байгаагүй гэж Талибан мэдэгдэв. Өнгөрсөн сард Аль-Каидагийн толгойлогчийг Кабул дахь нуугдаж буй байранд нь Америкийн нисгэгчгүй онгоцоор цохилт өгч устгасан гэж АНУ-ын засгийн газар мэдэгдсэн. Үүний дараа талибанчууд Пүрэв гаригт тус асуудлаар мэдэгдэл хийсэн байна.

Уг мэдэгдэлд Афганистаны удирдлага уг хэрэг явдлыг мөрдөн шалгах тушаал өгсөн гэжээ.  Түүнчлэн Вашингтоныг нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж, Афганистаны нутаг дэвсгэрийг хууль бус давсан  гэж буруутгаж байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби Мягмар гаригт  “Талибанчууд Аль-Каидагийн толгойлогчийг хорьж, нууж байсан” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Афганистанд хяналтаа тогтоосон Талибанчууд мэдэгдэл гаргаж,шүүмжлэлийг арилгахыг зорьсон гэж ажиглагчид үзэж байна.

Айман аль-Завахири нь 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагад оролцоотой байсан гэж үздэг.  АНУ-ын хүчин 2011 онд Осама бин Ладеныг устгасны дараа тэрээр Аль-Каидагийн удирдлагыг хүлээж авсан юм.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж