Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын хөлбөмбөгийн холбооны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө Увс аймаг болон Дархан-Уул аймгуудын хооронд тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолт боллоо.
Тоглолтын эхний үед Увс аймгийн ахлагч О.Ганцоож торгуулийн цохилтоо алдсан ч Н.Сайнбуян дахин торгуулийн цохилтоос гоол оруулж 1-0 болгосноор тэргүүлж эхэлсэн. Гэвч Дархан-Уул аймгаас 80 дахь минутад Н.Ганболд, 90+3 минутад О.Мөнхсайхан хожлын гоолыг оруулснаар 2-1 харьцаатай ялалт байгуулж, 21 аймгийн аваргаар тодорч “Үндэсний цом”-ын төлөө Улаанбаатар хотын аварга Сонгинохайрхан дүүргийн багтай наймдугаар сарын 06-нд тоглохоор болов.
Харин хүрэл медалийн төлөө Дорнод болон Орхон аймгууд учраа таарч, 4-0 харьцаатай Орхон аймаг ялалт байгуулж хүрэл медаль хүртэв.Мөн дээд шатанд долоон гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан Дорнод аймгийн шигшээ багийн довтлогч Э.Отгонбаярт шилдэг довтлогчийн шагналын гардуулсан юм. Мөн Орхон аймгийн шигшээ баг, Хангарьд багийн дасгалжуулагч М.Сэргэлэн төрийн дээд Алтан гадас одон хүртэж, Дорнод аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Наранбаатар хөлбөмбөгийн холбоо гавьяаны одонгоор шагнагдаж Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэсэн он жилүүдээ өндрөөр үнэлүүлжээ.
Холбоотой мэдээ