Хятадын үйлдлийг Япон буруушаав | News.MN

Хятадын үйлдлийг Япон буруушаав

Хятадын үйлдлийг Япон буруушаав

Хятадын үйлдлийг Япон буруушаав

Хятадын цэргийн хүчин Тайванийг тойрсон сургуулилалтынхаа цар хүрээг нэмэгдүүлж байна. Үүнд баллистик пуужингийн сургуулилт оржээ.  Япон, Тайванийн албаны хүмүүс тус үйл ажиллагааг буруушааж байгаа юм.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд хийсэн маргаантай айлчлалын дараа цэргийн сургуулилт эхэлсэн байна. Хятадын арми Пүрэв гаригт сургуулилалтын хүрээнд хэд хэдэн пуужин харважээ.  Тэдний 5 нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж Токиогийн албаны хүмүүс мэдэгдэв.

Хятадын эрх баригчид Японы эдийн засгийн онцгой бүсэд пуужин харвасан гэх  мэдэгдлийг  няцаагаад байгаа юм. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Пүрэв гаригт хэвлэлд, цэргийн сургуулилалт нь Японы аюулгүй байдлын ноцтой асуудалыг хөндөж байгааг дурдсан аж. Мөн Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвен Хятадын үйлдлийг хариуцлагагүй гэж тодотгосон байна.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Ази дахь айлчлалынхаа сүүлийн шатанд орж,  Японд Пүрэв гаригт ирсэн.

Өмнөд Солонгосоос ирсэн Пелосиг тээвэрлэж явсан онгоц 21:50 цагийн орчимд Токио дахь Йокота агаарын баазад газарджээ. Пелоси Японы Доод танхимын дарга Хосода Хироюки болон бусад албаны хүмүүстэй хэлэлцээ хийхээр төлөвлөсөн гэнэ. Тэрбээр 25 жилийн дараа Тайваньд айлчилсан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын анхны дарга болсон юм. Пелоси  Лхагва гаригт Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй хэлэлцээ хийсэн байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-05 85.104.12.47

HARH hyatad 2- delhiid bohir gai avchrana.. Davraaval yaj bna OILGOJ BNA UU DELHII

Avatar

Зочин 2022-08-05 192.82.84.146

Цагийн цөвүүнд чавганц нар дайн өдөөдөг болжээ!!

Avatar

Зочин 2022-08-05 213.87.128.101

* Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

Avatar

Зочин 2022-08-05 66.181.181.84

Хятад мандан бадрана. Ардчилсан улс чинь хятад юм байна лээ шүү! Хамгийн олон тэрбумтантай улс хятад юм байна . Жил бүр тэю шинээр тэрбумтнуудыг олноор төрүүлдэг улс. Ядаж хууль нь тодорхой бодлого нь тогтвортой.

Avatar

Нэнси Пелоси 2022-08-05 66.181.161.26

х у ж а а задраг

Avatar

Нэнси Пелоси 2022-08-05 66.181.161.26

х***а задраг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж