Даншиг наадам: Хүй долоон худаг руу гурван автобус 1500 төгрөгөөр үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Даншиг наадам: Хүй долоон худаг руу гурван автобус 1500 төгрөгөөр үйлчилнэ

Даншиг наадам: Хүй долоон худаг руу гурван автобус 1500 төгрөгөөр үйлчилнэ

Даншиг наадам- Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үйл ажиллагаа Хүй долоон худагт энэ  сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд, жуулчдад Хүй долоон худаг руу нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэх юм.

Хүй 7:2, “МУБИС- ХҮЙ-7” чиглэлд гурван нийтийн тээврийн автобус 1500 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй. Манайд бол 2015-2018 онуудад төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд 2019 онд Гандантэгчэнлин хийд дангаараа зохион байгуулж байсан бол 2020 онд Батцагаан дуганд цам харайх ёслолыг амжилттай зохион байгуулсан. Хүрээ цамын хөтөлбөрт морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа болдог бөгөөд энэ жилийн хувьд урьд жилүүдээс онцлогтой болж байгаа нэг зүйл нь жороо морины уралдаан болох юм. Улсын их баяр наадмаар жороо морины уралдаан зохион байгуулаагүй билээ.

Б. УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж