Наурызын баярыг соёлын биет бус өвд бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Наурызын баярыг соёлын биет бус өвд бүртгүүлнэ

Наурызын баярыг соёлын биет бус өвд бүртгүүлнэ
Монголын ард түмэн казахуудын Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлжээ. Монгол Улс 2005 онд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай, 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-гийн Конвенцид тус тус нэгдэн орсон.
Ингэснээр үндэсний соёлын өв, дурсгалуудаа ЮНЕСКО-д бүртгүүлэн хадгалалт хамгаалалтыг нь шинэ түвшинд хүргэх, үндэсний уламжлалт соёлоо хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой нийцүүлэн хөгжүүлэх, дэлхий нийтэд сурталчлах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх шинэ боломж нээгдсэн бөгөөд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Дэлхий нийтээрээ улс орнуудын соёл уламжлалын мөн чанар, үндэсний ялгарал болсон соёлын биет бус өвүүд хурдацтай устан үгүй болж байгааг Олон улсын байгууллагуудын судалгаанд дурдаж байна.
Тэр дундаа соёлын биет бус өв тэдгээрийг хадгалан хамгаалж, өвлөн уламжлагчдынхаа ёс уламжлалыг хойч үедээ залгамжлуулах, нийтэд сурталчлан таниулах үйл хэрэг бүхий л улс орнуудын өмнө тулгамдсан асуудал байсаар ирсэн билээ. Тиймээс 2022 онд Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэхээр хамтран ажиллаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж