Зам, гүүрийн ажил хийж байсан иргэн усанд осолдож, амиа алджээ | News.MN

Зам, гүүрийн ажил хийж байсан иргэн усанд осолдож, амиа алджээ

Зам, гүүрийн ажил хийж байсан иргэн усанд осолдож, амиа алджээ

Зам, гүүрийн ажил хийж байсан иргэн усанд осолдож, амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газрын аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг та бүхэнд хүргэж байна.


Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ Зам, гүүрийн ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 01-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн наймдугаар сарын 04-ний өдрийн 07:00 цагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /24 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт “Орхон” голын ус /осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс/-аас тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Хар үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 68 км-т, сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ наймдугаар сарын 01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин Б-ийн 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон тухай мэдээллийг наймдугаар сарын 04-ний өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин Б-ийн 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг наймдугаар сарын 05-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг утгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-05 213.87.128.101

>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж