Онцгой байдлын ерөнхий газрын аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг та бүхэнд хүргэж байна.
Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ Зам, гүүрийн ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 01-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн наймдугаар сарын 04-ний өдрийн 07:00 цагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /24 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт “Орхон” голын ус /осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс/-аас тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Хар үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 68 км-т, сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ наймдугаар сарын 01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин Б-ийн 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон тухай мэдээллийг наймдугаар сарын 04-ний өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин Б-ийн 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг наймдугаар сарын 05-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг утгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Холбоотой мэдээ