Украины цэргийн тагнуулын дарга ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг орлон тоглогчтой гэсэн цуу яриаг дахин сэргээлээ. Энэ удаад түүний чих олон жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөж байна гэх онолыг дэвшүүлэв.
Тодруулбал, энэ долоо хоногт Украины хошууч генерал Кирилл Буданов телевизийн нэвтрүүлэгт орохдоо Путины чих болон биеийн өндөр сүүлийн үед өөрчлөгдсөн гэж хэлжээ. “Хүн бүрийн чих өвөрмөц өөр байдаг, яг л хурууны хээ шиг дахин давтагдашгүй” гэв. Сайн ажиглавал Путины орлон тоглогч түүнээс өөр зуршилтай, биеэ авч яваа байдал нь ч ялгаатай, алхаа, биеийн өндөр нь ч өөр гэлээ.
Путин өнгөрсөн сард Тегеран дахь дээд хэмжээний уулзалтад оролцсон. Тухайн үед өөрийн биеэр ирээгүй, орлон тоглогч нь байсан гэж Буданов үзэж буй. Тэрбээр ерөнхийлөгчийн онгоцны шатаар буух үедээ эв хавгүй харагдсан гэж эх сурвалж хэлсэн. Ер бусын хурдан хөдөлж, урьд нь олны өмнө гарч байснаасаа илүү сонор сэрэмжтэй харагдсан гэв.
Тегеран дахь дээд хэмжээний уулзалтаар ОХУ, Турк, Ираны удирдагчид уулзсан нь бүх дэлхийн анхаарлыг татсан юм. Энэ нь дайн эхэлснээс хойшхи Путины анхны гадаад айлчлал байв.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ