550,003 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

550,003 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 142,702,802 төгрөгийн үнийн дүн бүхий 550,003 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" ХК (HBO +14.84%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +3.88%) болон "Мандал даатгал" ХК (MNDL +2.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -11.16%), "Талх Чихэр" ХК (TCK -10.45%) болон "Багануур" ХК (BAN -7.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,511 ширхэг нэгж эрхийг 7,306,703 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 113 ширхэг үнэт цаасыг 35,470,410 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 1.39 хувиар буурч, 34826.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,089,209,347,841.39 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж