Нэнси Пелоси БНСУ-ын цэрэггүй бүсэд айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Нэнси Пелоси БНСУ-ын цэрэггүй бүсэд айлчлав

Нэнси Пелоси БНСУ-ын цэрэггүй бүсэд айлчлав

Нэнси Пелоси тэргүүтэй Конгрессын төлөөлөгчид Тайвань дахь айлчлалаасаа залгуулаад Өмнөд Солонгосыг зорьжээ. Тэрбээр Умард болон Өмнөд Солонгосыг зааглаж буй цэрэггүй бүсэд зочилсон аж. “БНСУ-ын цэргийн командлагч, генерал Пол ЛаКамера тэргүүтэй Америкийн баатруудтай уулзах сайхан завшаан тохиолоо. Солонгосын хойгт ардчиллын харуулын үүрэг гүйцэтгэж буй америк алба хаагчдын эх оронч үйлст Конгресс болон улс орны зүгээс талархал илэрхийлье” гэж тэр мэдэгджээ.

Цэрэггүй бүс нь 1953 оны Солонгосын дайныг зогсоох хэлэлцээрийн дагуу байгуулагдсан. Энэ нь Сөүлээс хойд зүгт 50 орчим км зайд орших, 250 гаруй км үргэлжилсэн газар юм. Тус бүсийг дэлхийн хамгийн хүнд зэвсэгт хил гэж тодорхойлдог.

АНУ-ын төлөөлөгчид Сөүлд мөн айлчилж, хоёр улсын хоорондын холбоо харилцааг сайшаажээ. “Конгрессын төлөөлөгчид аюулгүй, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, ардчилсан засаглалыг ахиулах хамтын амлалт, хэлхээ холбоогоо дахин нотлохоор Сөүлд очсон” гэж Пелоси онцлов.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж