Ван И-ийн айлчлал ба эдийн засгийн хүлээлт

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Ван И-ийн айлчлал ба эдийн засгийн хүлээлт

Ван И-ийн айлчлал ба эдийн засгийн хүлээлт

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд өнөөдөр буух ёстой байсан ч Тайванийн нөхцөл байдлаас болж хоёр өдрөөр хойшлогджээ. Тэрбээр ирэх Ням гаригт Улаанбаатарт буух агаад Даваа гаригт буцах юм байна.  Ван И хоёр жилийн өмнө Монголд мөн айлчилж байсан билээ. Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн урилгаар айлчилж байгаа юм.

Түүний айлчлал Монголын хувьд эерэг хүлээлт үүсгээд буй юм. Тодруулбал, Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцын төслийг эцэслэн шийдвэрлэх юм. Эдгээр төслүүдийг ашиглалтад оруулснаар Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах юм.

ЭРДЭНЭБҮРЭН

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажлыг эхлүүлснээр баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаас гарна. Одоогоор ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч худалдаж авдаг агаад Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцыг барьснаар дотоодын найдвартай, хямд эрчим хүчний эх үүсвэртэй болно.

Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Power Construction Corporation of China Ltd” болон “POWERCHINA Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарч, Эрчим хүчний яамтай  түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Ван И-ийн айлчлалын үеэр санхүүжилтийг нь тохирч чадвал төслийг 61 сарын хугацаанд барьж дуусган, шинээр усан сан үүсгэж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр буюу 271.48 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд хөрөнгө оруулалтаа 19.5 жилд нөхөхөөр тооцсон юм.

Энэхүү цахилгаан станцыг улстөржүүлж эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байгаа билээ. Тэр ч бүү хэл Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн дарга Г.Цэдэнбал  Монгол Улсад суугаа Хятадын Элчин сайдад хандаж,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжүүлэлтийг гацаах  захидал бичсэн байдаг. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Мөн алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулахаар болсон. Энэ ажлын хэсэг сүүлийн 20-иод жил стратегийн бүтээн байгуулалт донор орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн түвшинд тасалдаж, гэрээний үүргээ биелүүлж чаддаггүй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байж жишээтэй. Энэ үйлдлийг иргэний нийгмийн байгууллагын нэр барьсан, ард түмний өмнөөс тооцоо судалгаа хийлгүй тасалдуулж байгаа нь үйлдлийг  Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэсэн юм.

БАГАНУУР

Багануурын цахилгаан станцыг барих төсөл манай эсэргүүнүүдээс болж мөн л гацчихаад байгаа. Тодруулбал, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станцыг барих концессын гэрээг 2015 онд байгуулсан гэвэл долоон жил энэхүү төсөл таг гацсан гэсэн үг.

Анхны шийдвэр нь бүр шийдвэр аль 1985-1986 онд гарсан байдаг. Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх хэрэгтэй болсон.  Энэхүү цахилгаан станцын барилга угсралтын ажил 4 жил, ашиглалтын хугацаа нь 21 жил байхаар анх гэрээнд тусгажээ.

Харамсалтай нь  гадны тагнуулын байгуулагатай хамтран ажилласан гэж буруутгагдан хоригдоод байгаа Ч.Мөнхбаяр нарын хүмүүс энэхүү төслийг гацаахад идэвхийлэн оролцсон гэж хэлж болно

Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болох аж.

Мөн Гашуунсухайтын төмөр замын холболтын цэгийг баталгаажуулах, экспорт импортын гарцыг нээх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн зэргээс харвал Ва И-гийн айлчлал Монголын эдийн засагт чухалд тооцогдож буй юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж