Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой тэргүүтэй 17 бөх оролцож буй.
Монгол Улс одоогоор нэг алтан медаль, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай явна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдсөн Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж, Азийн аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Мөн эмэгтэйчүүдийн -52 кг, -48 кг-д өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Хорлоодой нар хүрэл медалийн эзэн болов.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр Ц.Цогтбаатар, Б.Ганхайч, Г.Алтанбагана, Ц.Энхчимэг тэргүүтэй бөхчүүд барилдах болно.
Холбоотой мэдээ