SOS: Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? | News.MN

SOS: Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу?

SOS: Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу?

SOS: Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу?

“Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу?” гэх зарууд цахим орчинд түгээмэл үзэгдэх болжээ. Зээлийн нөхцөл, шаардлага нь ч хүн үнэмшихийн аргагүй доогуур, хүү, хэмжээ нь итгэхэд ч бэрх. Тийм байвч ийм л луйвар цахим орчинд гаарч, өнөө, маргаашаа аргацааж буй монголчуудыг олзолсоор байна. Иргэддээ анхааруулах үүднээс “Санхүүгийн тусламж танд хэрэгтэй юу? Бид танд зээл санал болгож байна” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдов.

Энэ төрлийн залилагчид ихэвчлэн монгол хүний фэйсбүүкээр эсвэл өөрсдийгөө өв залгамжлагч, цэргийн хурандаа, насаараа банканд ажилласан хүн зэргээр танилцуулж, итгүүлэх гэж оролддог. Бидний харьцсан залилагчийн хувьд монгол хүний фэйсбүүк ашиглаж байсан бөгөөд өөрийгөө “1961 оны 7-р сарын 14-нд Альби хотод төрсөн (ЖАН-ЛОРАН БОННАФЕ) хэмээх дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Францын бизнесмэн, би Францын банкир хүн” гэж танилцуулсан юм.

Эхлээд танаас “Бүтэн нэр, улс, зээлийн хэмжээ, зээлийн хугацаа, зээлийн зорило, утасны дугаар” гэх мэт мэдээллүүдийг тань шаардах болно. Шаардлагатай мэдээллийг өгсний дараа таныг хэзээ, ямар дүнгээр зээлээ эргэн төлөхийг харуулж, нийт хүү нь хэдэн төгрөг болохыг тооцоолж, харуулна.

Үүний дараа танаас дараагийн мэдээлэл буюу “Банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар, иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэхний дугаар, цээж зураг” зэргийг шаардана. Ингээд бүх зүйл дууссаны дараа гэнэт л “Тиймээс зээлийг танд өгөх бөгөөд та зээлийн гэрээнд гарын үсэг зурах болно. Гэхдээ гэрээг байгуулахад төлбөр ноогдох ёстой бөгөөд үүнд нотариатч гарын үсэг зурсан байх ёстой бөгөөд шүүхийн зарим байгууллагаас зөвшөөрөл авна. Эдгээр төлбөр нь 130 $ USD бөгөөд заавал байх ёстой. Энэ бол зээлээ авахын тулд төлөх цорын ганц төлбөр юм” гэсээр таныг луйвардах үндсэн ажилдаа орно. Өөрөөр хэлбэл, та 130 ам.доллар төлөөд л гурван цагийн дотор таны хүссэн зээл дансанд тань орох болно гэх утгатай зурвасыг илгээдэг.

 

Хамгийн сонирхолтой нь тэдний явуулсан данс монгол хүнийх байх бөгөөд эндээс иймэрхүү төрлийн луйврыг монголчууд өөрсдөө хийдэг гэх хардлагыг төрүүлж байв. Нөгөө талдаа луйварчдын бичиж буй зурвасын утга, үг сонголт, өгүүлбэрийн бүтэц гэх зүйлсийг нь сайн ажиглавал интернет орчуулагч ашиглаж бичсэн гэмээр харагдана.

Эцэст нь заасан дансанд нь мөнгийг нь хийхгүй бол “Та миний анхны туршлага биш. Монголын хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгж миний зээлийн үр шимийг хүртчихсэн.Хэрэв танд үнэхээр зээл хэрэгтэй бол ноёнтоон та зээл авахын тулд миний банкны зааврыг дагаж мөрдөх ёстой. Та зээл авахын тулд одоо төлбөрөө хийх ёстой” гэх утгатай зурвасуудыг илгээдэг аж. Тэгээд л миний өмнө нь харьцаж, зээл олгож байсан үйлчлүүлэгчид гэх тааруухан фотошопын зурагнуудаа явуулж, таныг итгүүлэх гэж янз бүрийн л арга чарга хэрэглэх болно.

 

Энэ бол интернет орчинд үйлдэгдэж буй залилангийн нэг хэлбэр. Үүнээс гадна “Та их хэмжээний хөрөнгө хожлоо”, “iPhone хожлоо” эсвэл “Би ганц бие өв залгамжлагч. Тантай танилцаж болох уу?” гэж “Romance Scam” хийх гэж оролдоно. Хамгийн харамсалтай нь, монголчууд интернет залилангийн хохирогч болсоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-05 213.87.128.101

) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

Avatar

Зочин 2022-08-05 59.153.115.221

Хэзээ ч урьдчилгаа битгий өгж бай луйвар байх магадлал 99%

Avatar

Уншигч 2022-08-05 79.237.249.52

Ийм зард итгэдэг тэнэг хүний шинж.

Avatar

Зочин 2022-08-05 66.181.161.104

Tma

Avatar

зочин 2022-08-05 66.181.179.147

гарчиганд нь санхүүгийн залилан гэдэг үгээ бичихгүй дээ хүмүүсийн анхаарлыг татахаар их хэрэгтэй мэдээлэл бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж