Мюнхений Октоберфест эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Мюнхений Октоберфест эргэн ирнэ

Мюнхений Октоберфест эргэн ирнэ

Германд жил бүр болдог Октоберфест наадам Covid-19-ийн улмаас хоёр жил завсарласан. Харин  энэ намар дахин болно гэж Баварийн алдарт шар айрагны наадмын тэргүүн Пүрэв гаригт мэдэгдэв. Октоберфестын үеэр хүмүүс шар айргаа том ногоон талбайд ууж, нааддаг билээ.

Баварийн нийслэлд алдартай шар айрагны баярыг есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 3-ны хооронд буюу Германы үндэсний баярын өдөр хүртэл тахлын хязгаарлалтгүйгээр зохион байгуулна.

Анх 1810 онд Баварийн угсаа залгамжлах хунтайж Людвиг Тереза ​​гүнжтэй гэрлэсэнд зориулан анх зохион байгуулж байв. Октоберфест 200 гаруй жилийн түүхэндээ дайн, тахал өвчний улмаас олон арван удаа цуцлагдсан юм. Covid-19-ийн дэгдэлт гарахаас өмнө, жил бүр 6 сая орчим хүн  баяр ёслолд оролцдог байсан гэнэ. Тэдний ихэнх эмэгтэй нь Дирндл хувцастай байдаг. Мөн эрчүүд нь Ледерхосен өмссөн эсвэл өвдөг хүртэл урт савхин өмд өмсдөг. Энэ нь Баварийн уламжлалт хувцаслалт аж.

Нийт 487 шар айрагны үйлдвэр, зоогийн газар, загас, мах шарагчид, дарс худалдагч болон бусад хүмүүс хүрэлцэн ирэх бөгөөд ажлын цаг өмнөхөөсөө илүү урт болно. Эхний шар айрагны майхан өглөөний 9.00 цагт нээгдэж, 22.30 цагт хаагдах болно. Сүүлийн захиалга 21:30 цагт авахаар төлөвлөж байна.

Литр (хоёр пинт) аяга шар айраг энэ жил 12.60-13.80 еврогийн (12.84-14.07 доллар) үнэтэй байх бөгөөд энэ нь 2019 онтой харьцуулахад ойролцоогоор 15 хувиар өссөн байна гэж Октоберфестийн албан ёсны нүүр хуудсанд мэдээлжээ.

Октоберфестийн үеэр зарагддаг ердийн Баварийн хоолонд цус, элэгний хиам, гахайн гэдэс зэрэг тусгай хоол орно. Мөн шаржигнуурт хальстай гахайн шарсан мах, талх банш, даршилсан байцаа, шарсан үхрийн зүсмэлүүд эсвэл гар хийцийн спаетцле пастатай шарсан бугын мах зэрэг зарагдах юм.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж