Халдварын тархалт оргилдоо хүрвэл эрэмбэлэн хэвтүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.05-нд нийтлэгдсэн

Халдварын тархалт оргилдоо хүрвэл эрэмбэлэн хэвтүүлнэ

Халдварын тархалт оргилдоо хүрвэл эрэмбэлэн хэвтүүлнэ

Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээс ч өмнө Монгол Улс цар тахлын  үед авах хариу арга хэмжээг урьдчилан тооцоолсон хэмээн мэдээлсэн. Гэхдээ өнгөрсөн онд халдварын тархалт оргилдоо хүрэхэд орны нөөц дутагдах эрсдэлд хүрснийг анхааруулж байв. Тэгвэл энэ удаагийн давалгаа болох омикроны мутацилагдсан хувилбарын хоруу чанар, түүнээс үүдэх хүндрэлийн үед эрсдэлийг хэрхэн тооцоолсон талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.

Хэрэв одоогоос нэг жилийн өмнөх нөхцөл байдал дахин давтагдвал улсын хэмжээний нийт 27 мянган орноос Covid-19-өөр өвдсөн хүмүүсийг хэвтэн эмчлүүлэх орны нөөц болон тухайн тусгаарлах эмнэлэгт ажиллах хүний нөөц хомстолд орно гэсэн үг. Тиймээс нийслэл болон орон нутагт нөхцөл байдал харгалзаж шийдвэр гаргах талаар ЭМЯ дараах тайлбарыг өглөө.

ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ НЭН ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛНЭ

Эмнэлгийн орны зохицуулалтын тухайд яамнаас төвлөрүүлэн хийх аж. Тодруулбал, зөвхөн хүндрэх эрсдэлтэй хүүхэд, жирэмсэн, настан болон хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлэх юм. Харин хөнгөн өвдөж буй иргэд гэрээрээ дархлаагаа дэмжих эмчилгээ хийх нь зүйтэй гэв.

Учир нь иргэд Covid-19-өөс гадна бусад өвчнөөр өвдөж байдаг тул эмнэлгийн нийт ор, үйлчилгээ, хүний нөөцийг цар тахлын эсрэг зориулах боломжгүй учир дээрхи зохицуулалтыг хийхээр болжээ.

Мөн Засгийн газрын зүгээс өнөөдрийн байдлаар бүх аймгуудын төвд болон Улаанбаатар хотын томоохон эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, ПГУ шинжилгээний лабораториудыг байгуулж, эмийн гурван сарын нөөцийг бүрдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй тул  эрүүл мэндийн салбарынхан болон бусад хариу арга хэмжээний хүний нөөцийг нэмэлт вакцинжуулалтад хамруулахаар мөн төлөвлөжээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ОРНЫ ХОМСДОЛ ҮҮСЧ, ХҮНИЙ НӨӨЦ ДУТАГДАХ ЭРСДЭЛТЭЙ

ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Монгол Улс 27 мянган орны нөөцтэй бөгөөд зөвхөн Covid-19-ийг эмчлэхэд бүх орыг дэлгэх боломжгүй. Тиймээс онош, шинж тэмдэг илэрсэн хүн бүрийг эмнэлгийн байгууллагад эмчилж, тусгаарлах боломжгүй. Гэрийн тусгаарлалтад байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс болон батлагдах тохиолдлын тоо өссөөр байна. Халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед эмчийн нөөцгүй болох эрсдэлтэй учир иргэд хүлээцтэй байх шаардлагатай" гэдгийг онцолсон юм.

Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн BA5 вирус өргөн тархаж байгааг салбар яамнаас анхааруулсан. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байгаа юм.

Энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед халдварын тархалтын оргил үе таарна гэж албаныхан тооцоолжээ.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд:

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.
  • Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна.  Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:

  • 27.2 хувь нь 0-4 нас
  • 44.6 хувь нь 5-11 нас
  • 19.7 хувь нь 12-15 нас
  • 8.4 хувь нь 16-17 нас байна.

Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж