“Би хүүхдээ өргүүлнэ гэж зар тавиагүй”

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

“Би хүүхдээ өргүүлнэ гэж зар тавиагүй”

“Би хүүхдээ өргүүлнэ гэж зар тавиагүй”

Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна гэсэн зарыг "Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп" цахим хуудаст байршуулжээ. Энэхүү зарыг оруулахаас 13 цагийн өмнө 2-3 өмссөн хүүхдийн хувцас зарна гэж тус хаягнаас мөн зар тавьсан байна.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл оруулсан иргэнийг шалгаж байгаа эсэхийг тодруулахад "Мэдээллийг үнэн эсэхийг шалгаж байна. Цахим сүлжээнд тавьсан зарын дагуу тухайн зар тавьсан хүнтэй холбогдож тодруулсан. Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Мөн тус дүүрэг, хорооны нийгмийн ажилтан, Гэр бүл хүүхэд залуучуудын газрынхан нөхцөл байдалтай очиж танилцахаар болсон тухай цахим хуудаст байршуулсан зарын сэтгэгдэлд бичжээ.

Хүүгээ өргүүлнэ гэх зар тавьсан 993025-тай дугаар холбогдоход "Өглөө гар утсаа хулгайд алдсан. Миний утас кодгүй. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар ч хүрээгүй. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Цагдаад гомдол гаргана” гэх хариултыг өглөө.

Тус зарын дор олон хүн сэтгэгдэл бичсэн төдийгүй, цагдаад хандсан талаар илэрхийлжээ. Гэвч тус эмэгтэй цахим хаягныхаа кодыг санахгүй байгаа учир зарыг устгаж чадахгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж