Зэвсэгт хүчний 89 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Өмнө нь гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулдаг байсан уг барилдааныг ирэх пүрэв гаригт “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах арга хэмжээ давхардсан тул урагшлуулан явуулсан юм.
Өчигдрийн барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Б.Ганбат түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын харцага Д.Баасандорж үзүүрлэжээ. Түүнчлэн барилдааны их шөвөгт даян аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд И.Доржсамбуу нар шалгарсан бол улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин Ц.Ганхүү, Н.Лхагвадорж, аймгийн арслан Д.Энхбат нарын бөхчүүд дунд шөвөгт үлдсэн байна.

Б.Энх