Г.Цэдэнбал: Увсад өөрсдөө ирээд хар

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Г.Цэдэнбал: Увсад өөрсдөө ирээд хар

Г.Цэдэнбал: Увсад өөрсдөө ирээд хар

Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц нь Монголын баруун таван аймгийг эрчим хүчээр хангахаас гадна төвийн нэгдсэн сүлжээг дэмжих зорилготой. Товчдоо, Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гарах стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн нэг.

Гэтэл Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбал өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд Хятадын Элчин сайд Цай Вэньруйд илгээсэн албан бичигтээ “БНХАУ-ын "Эксим" банк санхүүжүүлэн барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын далангийн усанд дарагдах Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд, малчид энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүссэн бичгийг танд цахимаар хүргүүлж байна” гэжээ.

Мөн тус сум, багийн иргэдээс БНХАУ-ын Засгийн газарт хандаж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг санхүүжилтийг өгөхгүй байхыг шаардсан байдаг.

Тэгвэл Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбалтай холбогдож тодруулахад “Би хөдөөгүүр явна. Мэдээ мэдээлэл харж амжаагүй байна. Манай нутагт өөрсдөө ирээд байгалийг нь харж, ард түмэнтэй уулзаж, ярилцсан дээр байх” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзав.

Энэ талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярихдаа “Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Мөн алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулахаар болсон. Энэ ажлын хэсэг сүүлийн 20-иод жил стратегийн бүтээн байгуулалт донор орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн түвшинд тасалдаж, гэрээний үүргээ биелүүлж чаддаггүй.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байж жишээтэй. Энэ үйлдлийг иргэний нийгмийн байгууллагын нэр барьсан, ард түмний өмнөөс тооцоо судалгаа хийлгүй тасалдуулж байгаа нь үйлдлийг  Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэж мэдэгдсэн юм.

Энэ цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 8-10 дахин өссөн. Хоёрт, цахилгаан станц ашиглалтад орсноор орон нутгийн дэд бүтэц сайжирна, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжинө. Гуравт, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 72 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортын өндөр үнээр авдаг, жилдээ 20 тэрбум төгрөг Монголд үлдэнэ. Дөрөвт, УЦС барих явцад 800-1000 хүн түр ажлын байраар хангагдана. Ашиглалтад орсны дараа 60-80 хүн тогтмол ажилтай болно. Тавд, усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ.Зургаад, загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Долоод, загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж