ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид оролцож буй.
Монголоос спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй, Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байгаа аж. Өчигдөр самбо бөхийн тэмцээн болж 47 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ, 49 кг-ын жинд Б.Чинхүслэн нар хүрэл медаль хүртлээ.
Харин Монголын өсвөрийн баг тамирчдаас эхний медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-ын жинд Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-ын жинд Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртсэн билээ.
Холбоотой мэдээ