Сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн орнууд

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн орнууд

Сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн орнууд

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр сармагчны цэцэг өвчин дэлхийн 87 оронд тархаад байна. Эндээс 80 нь сармагчны цэцэг өвчин огт бүртгэгдэж байгаагүй бол долоо нь түүхэндээ сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж байсан улс аж. Наймдугаар сарын 3-ны мэдээллээр дэлхий даяар 26208 тохиолдол бүртгэгдээд байна.

Халдварын тохиолдлын тоогоор АНУ тэргүүлж буй бөгөөд 6616 тохиолдол бүртгэгджээ. Үүний араас Испанид 4577, Германд 2781, Их Британид 2759, Францад 2239, Бразилд 1474 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Манай хойд хөрш ОХУ-д нэг тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөд Солонгос, Филиппин, Судан, Турк, Венесуэл зэрэг нийт 22 оронд одоогоор нэг л тохиолдол бүртгэгджээ.

АНУ дахь тохиолдлын 47 хувь нь Калифорниа, Иллинойс, Нью-Йорк мужуудад байна. Энэ дундаас Нью-Йорк нь дэгдэлтийн голомт болоод буй бөгөөд Даваа гаригийн байдлаар 1400 орчим тохиолдол батлагджээ.  Тиймээс өнгөрсөн Баасан гаригаас эхлээд дээрх мужууд ээлж дарааллан онц байдал зарласан.

Сармагчны цэцэг өвчин үхэлд хүргэх нь харьцангуй ховор боловч тууралтаас болж тэвчишгүй өвдөлт мэдэрдэг аж. Энэ вирус өмнө нь баруун болон төв Африкт мэрэгч амьтдын дунд бага түвшинд тархаж байжээ.

Эх сурвалж: CDC, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж