Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский “Хятад улс Орост туслахгүй, төвийг сахисан байх ёстой” гэж Австралийн их сургуульд илтгэл тавьж байхдаа мэдэгджээ. Зеленский лхагва гаригт Канберра дахь Австралийн үндэсний их сургуулиас зохион байгуулсан онлайн хэлэлцүүлэгт оролцсон юм. Оюутнууд Хятадын байр суурийн талаар Украины ерөнхийлөгчөөс асуусан байна. Зеленский хариуд нь АНУ болон Австрали зэрэг Оросыг буруушааж буй орнуудтай Хятад санал нэг байх ёстой гэж ярьжээ.
"Одоогийн хувьд Хятад улс төвийг сахисан байр суурьтай байгаа . Үнэнийг хэлэхэд, хятад Оростой нэгдсэнээс төвийг сахисан байр сууриндаа үлдсэн нь илүү дээр" гэж Зеленский мэдэгдсэн байна. Тэрбээр төгсгөл нь "Хятад Орост туслахгүй байх нь бидний хувьд чухал" хэмээн онцолсон юм.
Эх сурвалж: NewYork Times
Холбоотой мэдээ