Бэлэн хоолны автомат автомашиныг Японд туршиж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Бэлэн хоолны автомат автомашиныг Японд туршиж байна

Бэлэн хоолны автомат автомашиныг Японд туршиж байна

Токио хотноо өөрөө удирдлагатай бэлэн хоолны  автомат машиныг туршиж байна. Тус жижиг оврын машин нь ажиллах хүчний хомсдолыг бууруулах зорилготой юм. Мөн жолоочгүй, хиймэл оюун ухаантай бэлэн хоолны машин нь цаг завыг хэмнэхэд тохиромжтой гэж үзэж байна.

Японы электрон барааны Kyocera фирмийн харилцаа холбооны салбар нь томоохон жижиглэн худалдааны “Aeon” болон Чиба хоттой хамтран уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Ухаалаг тээврийн хэрэгсэл нь нийтийн эзэмшлийн барилга эсвэл ахмад настны асрамжийн газар гэх мэт урьдчилан програмчлагдсан газруудад очдог байна. Үйлчлүүлэгчид мэдрэгчтэй дэлгэц дээр бараа сонгож, “QR” код ашиглан ухаалаг утсаараа төлбөрөө төлөх боломжтой. Хөгжүүлэгчдийн хэвлэлийн төлөөлөгч мөн Японд суугаа олон улсын жуулчид дэлгүүрийн худалдагчтай харилцахад бэрхшээлтэй байдаг талаар дурджээ. Тиймээс ухаалаг машин нь тус асуудлыг шийдвэрлэж өгөх юм.

Эх сурвалж: NHK Japan 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж