Истанбулыг зорих шалтгаан

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Истанбулыг зорих шалтгаан

Истанбулыг зорих шалтгаан

Туркийн Истанбул хотыг зорих жуулчдын тоо жилийн өмнөхөөс хоёр дахин өсчээ. Истанбул нь Туркийн хамгийн том хот бөгөөд Ойрхи Дорноддоо гуравт ордог. Covid-19 цар тахлаас өмнө Истанбул хотод дэлгүүр хэсэх, аялах, эрүүл мэндийн шалтгаанаар жуулчид ихэвчлэн ирдэг байв. Түүнчлэн эртнээс нааш соёл, урлаг, түүхээрээ олон улсын анхаарлыг татсаар ирсэн.

Жуулчдын тоо 2020 онд огцом буурсан ч өдгөө эдийн засаг нь харьцангуй сэргэжээ. Тус хотын Аялал жуулчлалын газраас мэдээлснээр, Европ, АНУ-ын жуулчдын нөлөөгөөр зургадугаар сард жуулчдын тоо 1.47 сая хүрсэн байна. Өнгөрсөн оны зургадугаар сард ойролцоогоор 680 мянган хүн ирж байв. Истанбулыг аль орны жуулчид түлхүү зорьж байгааг харвал Герман тэргүүлжээ. Зургадугаар сард Германы 126 мянган жуулчин ирснээр жагсаалтыг тэргүүлж, ОХУ 117 мянга, Иран 99 мянга, АНУ 96 мянга, Их Британи 59 мянган жуулчныхаа тоогоор удаалав.

Тэгвэл жуулчид Истанбулыг зорьж буй зонхилох шалтгаан нь үс шилжүүлэн суулгах мэс засал байна. Тодруулбал, жилд 250 мянга гаруй хүн дээрх шалтгаанаар Истанбулд ирдэг.

Туркийн аялал жуулчлалын орлого 2022 оны хоёрдугаар улиралд бараг гурав дахин нэмэгдэж, цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой дөхөж очжээ. 4-6 сарын орлого 8.7 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 190 хувиар өссөн гэсэн үг. Тус улс энэ жил 47 сая жуулчин хүлээж авч, аялал жуулчлалын орлогоо 37 тэрбум ам.доллар хүргэхээр зорьжээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж