Чежүд сураггүй алга болсон 2 монгол иргэнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Чежүд сураггүй алга болсон 2 монгол иргэнийг баривчилжээ

Чежүд сураггүй алга болсон 2 монгол иргэнийг баривчилжээ

Өмнөд Солонгосын Чежү хотод хууль бусаар ажил эрхэлж байсан бичиг баримтгүй дөрвөн монгол иргэнийг баривчилжээ. Тэдний хоёр нь өнгөрсөн сарын 22-ны өдөр эмчилгээ, эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон монгол иргэд болох нь тогтоогдсон байна.

Тухайн үед 126 монгол иргэн очоод 25 хүн нь холбоо тасарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. 25 хүний гурав нь визний хугацаандаа багтаж нутаг буцсан бол 22 иргэн нь бичиг баримтгүй гадаадын иргэн болсон.

Үлдсэн хоёр иргэн нь ах дүүс бөгөөд 2017, 2018 онд тус улсад визгүй нэвтэрч, Чежүд ажиллаж амьдарч байжээ. Тэгвэл энэ жил очсон хоёр иргэн, өмнөх хоёр иргэнтэй хоорондоо холбоотой, хамаатан садан улс болохыг тогтоосон байна.

Чежүгийн цагаачлалын алба 26-ны өдөр дөрвөн монгол иргэнийг баривчилжээ. Тэд тус мужид цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг нэгэн компанид ажиллаж байсан гэв. Цагаачлалын алба баривчлагдсан монголчууд болон тэдний ажил олгогчдыг шалгаж дууссаны дараа албадан нутаг буцаах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: JEJU SORI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж