Монголын хөлбөмбөгт тоглолт наймаалцах, мөрий тавих зөрчил гаарчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгт тоглолт наймаалцах, мөрий тавих зөрчил гаарчээ

Монголын хөлбөмбөгт тоглолт наймаалцах, мөрий тавих зөрчил гаарчээ

Сүүлийн үед “sports betting” буюу спортын тэмцээн уралдаанд бооцоо тавих үзэгдэл залуусын дунд гаарч буй. Одоо бүр Монголын хөлбөмбөгийн нэр бүхий багийн тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс үүнд оролцдог болов. Өөрөөр хэлбэл, тоглолтын дүнг тохиролцож, хууль бус аргаар мөнгө олдог байжээ. Энэ талаарх Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны мэдэгдэлд "Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнд тоглолт наймаалцаж, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлсөн, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, зөрчил гаргасан талуудад МХБХ-ны ёс зүйн хороо шийтгэл оногдууллаа.

Хөлбөмбөгийн спортод оролцогч бүхий л талуудад хөлбөмбөгт мөрий тавих, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлж тоглолт наймаалцах үйл ажиллагааг хориглосон байдаг бөгөөд хэрэв дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан, оролцсон, хамтарсан, зуучилсан тохиолдолд МХБХ-ны эрх зүйн байгууллагаас шийтгэл оногдуулах дүрмийн зохицуулалт үйлчилж байна" гэжээ.

МХБХ-ны Ёс зүйн хорооны шийтгэл ногдуулсан шийдвэрийг гаргажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж