Булганчууд айрагны өргөөгүй ч өргөн дэлгэр наадна гэв | News.MN

Булганчууд айрагны өргөөгүй ч өргөн дэлгэр наадна гэв

Булганчууд айрагны өргөөгүй ч өргөн дэлгэр наадна гэв

Булганчууд айрагны өргөөгүй ч өргөн дэлгэр наадна гэв

Булган аймагт гурван тэрбум төгрөгөөр айрагны өргөө барих гэж буйг иргэд ихээр шүүмжилсэн.  Төсвийн тодотголоор айрагны өргөөг барих санхүүжилтийг цуцлах саналыг Засгийн газраас оруулсан нь УИХ хүлээж аваагүй юм. Ингээд айрагны өргөөг нэрийг нь өөрчилж өөр суманд барих гэж байгаа талаар тухайн үед бид мэдээлж байв. Харин айргаар алдартай тус аймаг энэ жилийн айрагны баяр наадмаа өргөн хүрээнд тэмдэглэх удирдамж гаргасан нь мөн л цахим хуудаст олны анхаарлыг ихэд татжээ.

Айрагны баярын арга хэмжээний хүрээнд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн харваа, айргийн соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөрүүд, аялал жуучлалын экспо болох аж.

Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам" жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийнх наймдугаар сарын 13-14-нд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдах юм. Айраг наадам нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Монгол Улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн айраг үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж, түгээн дэлгэрүүлж буй малчид, адуучдыг хамруулан зохион байгуулагддаг уламжлалттай бөгөөд Монголын хамгийн том адуун соёл, Айргийн баяр болгох зорилготой аж. Тиймдээ ч цахим хуудаст зарим хүн айрагны өргөөгүй ч өргөн дэлгэр наадна гэжээ.

АЙРАГНЫ БРЕНД ӨРГӨӨГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР БАРИНА ГЭЖ БАЙВ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир өнгөрсөн гуравдугаар сард айрагны өргөөтэй холбоотой асуултад дараах тайлбарыг өгч байв.

Тэрбээр, "Орон нутагт хуваарилагдаж буй төсвийн 10 орчим хувь буюу 3.8 тэрбум төгрөгөөр барих айрагны өргөөний талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Сумаас энэ өргөөг барих газрын асуудлыг л шийдэж ажиллана. Одоогоор ямар нэг шав тавиагүй. Нийт таван га газарт айрагны өргөө барихаар шийдвэрлэсэн.

Энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хамгийн зөв хувилбар. Булган нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг нь яахын аргагүй айраг. Дотоод, гадаадын жуулчдыг татах цогцолборт газрыг энэ хэмжээний төсвөөр барьж байгааг манай нутгийнхан дэмжиж байгаа.

Цогцолборын зураг төсөлтэй эхний ээлжид танилцахад гурван том гэр бүхий байгууламжтай түүнийг тойрсон худалдаа үйлчилгээний хэсгийг тусгасан байсан. Мөн айргийг нөөцлөх зоорь, амрагчдад зориулсан хэсэг, машины зогсоол зэргийг цогцолборт тусгахаар төлөвлөсөн байна лээ. Гэхдээ зураг төслийг дахин өөрчлөхөөр болсон гэсэн. Бидний хувьд зураг төсөл болон бусад төлөвлөгөөт ажилд огт оролцохгүй.

Мэдээж энэ цогцолборт хүмүүс зөвхөн айраг уух гэж биш, нутгийн соёл, түүх, уламжлалтай танилцахаас гадна бусад жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ч худалдан авах боломжтой. Мөн өргөөний цогцолборт тусгайлан зориулсан аялал жуулчлалын хөтөлбөрийг гаргахаар төлөвлөсөн.

Байршлын хувьд Сайхан, Хутаг-Өндөр, Орхон, Бугат гэх дөрвөн сумын залгаа газар. Тэгэхлээр байршлын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжихэд хамгийн тохиромжтой гэсэн үг. Учир нь тус замаар жилдээ 60-70 мянган жуулчин Хөвсгөл аймаг руу зорчдог.

Айрагны өргөөг нүүлгэх болсон гэх мэдээлэл ташаа. Барьж эхлээгүй төсөв нь л батлагдсан учраас шат дараатайгаар ажлууд хийнэ. Харин Тэшиг суманд цөцгийний үйлдвэр барина. Тэр үйлдвэрийн хувьд мөн томоохон бүтээн байгуулалтад тооцогдож буй. Айрагны өргөө нь зөвхөн тухайн зорчиж буй аялагчдыг татахаас гадна ерөнхийдөө Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант зэрэг урд талын сумдад түүхэн аялал жуулчлалыг, төвийн сумуудыг түшиглэн рашаан сувилал дагасан гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж зорьсон. Цаашид хийх ажил мэдээж их бий. Дэд бүтэц, шугам сүлжээ гээд шийдвэрлэх зүйл олон байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолбор гэж байгаа нь түр буудаллах цэг, ресторан, аяллын хөтөлбөр, соёлын дурсгалт газар гээд бүгдийг багтаасан. Тиймээс зөвхөн айраг уудаг гэрийг энэ төсвөөр барих нь гэж ойлгох нь өрөөсгөл" гэдэг хариултыг өгч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-04 202.55.188.123

Одоо ажил төрлөө бод.

Avatar

Зочин 2022-08-04 213.87.139.118

* Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — https://clck.su/E2BXY

Avatar

Зочин 2022-08-04 174.196.204.201

Сэрээсэй. Жилийн ганц улиралд. Тэгээд нүх ухсанаа жорлон гэж тэнэгэрнээ

Avatar

зочин 2022-08-04 192.82.82.143

Тоглоом нь тоотой нь дээр.

Avatar

зочин 2022-08-04 202.126.88.74

airagiig busad aimguud hiideggui yum uu. Tegeed busad ni yah bolj bna. Gadnii juulchin airagaar tatahgui shuu dee. Odoo ene asuudlaa orhioch

Avatar

mglchuud 2022-08-04 150.129.140.172

hamgiin muu hogjiltei deer aash zan gej adsaga bolson orkuudiin nutag argagyu dee bj bgaa gishuud n gej yu ch hiij chaddaggyi budliantai garuud

Avatar

Хулансаран 2022-08-04 203.91.115.43

Ерөнхий сайдаа 8-р сарын 1 гэхэд бүх баяр наадам цэнгэлээ дуусгана гээгүй билүү, Нямбаатар та хоёр ярьж ажлын хэсэг байгуулахаар өөрөөр хийж бүтээж амьдралд хэрэгжиж байга зүйл нэгээхэн ч алга даа. Өвөл айсуй, бэлтгэлээ ханга, эпийн засаг улам бүр хүндэрч байна. Доллар 3210 болсон байна шүү дээ. Одоо ажлаа хий.

Avatar

Зочин 2022-08-04 192.82.89.73

Тамын тогооноосоо гарцгааяа !!! Нэгийгээ ямар нэгэн шинэ зүйл хийх гэхээр л нөгөөх нь буруу талаас нь матаад "дотоод яамдаад" болиулдаг арчаагүй зангаа орхиёоо !!!
Булганд "Айрагны өргөө" нэртэй аялал жуулчлалын цогцо
лбор бариг л дээ. Юу нь болохгүй болоод байгаам бэ ?!

Avatar

Зочин 2022-08-04 103.111.68.3

Герман улс Баварийн шар айргаа дэлхийд сурталчлаад, жуулчин аваад, соёлоо хадгалаад болоод байхаад Монголын Булганы Сайханы айраг гээд дэлхийд танигдахад юу нь болохгүй байгаан. Гадаадын хүн хийсэн бол гайхаад бахархаад, өөрсдөө юм санаачлаад хийхээр дандаа доош нь татаж байдаг сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.

Avatar

зочин 2022-08-04 66.181.166.196

Булган бол бараг сөнөх талдаа болж байгаа аймаг, нэг мөсөн Орхонтой нийлүүлээд Эрдэнэтийг төв нь болгох хэрэгтэй, Эрдэнэтээс 60-аадхан км зайтай Булганы төв хөгжих ямар ч боломжгүй, хажуудах том хотынхоо сүүдэрт явсаар аяндаа сөнөж л таарах байх аа даа

Avatar

Зочин 2022-08-04 202.126.93.90

BULGAND BUSAD AIMGIIN GUILAGCHID IREED OVOO SEHEED ZOR ZOR DUUGARDAG

Avatar

Зочин 2022-08-04 43.242.242.67

Булганд бусад аймгийн гуйлагчид ирээд овоо сэхээд цор цор дуугардаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж