Шатар: Манай эрэгтэй баг Морокког, эмэгтэй баг Норвегийг хожив

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Шатар: Манай эрэгтэй баг Морокког, эмэгтэй баг Норвегийг хожив

Шатар: Манай эрэгтэй баг Морокког, эмэгтэй баг Норвегийг хожив

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр/2022.08.03/ зургаа дахь өргийн тоглолтуудаа хийлээ.

Тавдугаар өрөгт анхны ялагдлаа амссан манай эрэгтэй баг энэ удаад Мороккотой учраа таарлаа. Энэ удаагийн өрөгт их мастер С.Билгүүн өнжсөн ч Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Ган-Эрдэнэ нар бүгд өрсөлдөгчөө буулган авч, 4-0 гэсэн харьцаатай ялалт байгуулав. Ийнхүү манай эрэгтэй баг зургаан өргийн дараах байдлаар гурван хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтой боллоо.

Харин манай эмэгтэй баг Норвегийн багтай оноолт таарсан. Энэ удаагийн тоглолтод их мастер А.Энхтуул өнжсөн юм. Нэгдүгээр ширээнд суусан Б.Баярмаа ялагдал хүлээсэн хэдий ч Т.Мөнхзул тэнцэж, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар ялалт байгуулснаар манай бүсгүйчүүд ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр тэд дөрвөн хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой явна.

Өнөөдөр баг тамирчид амарч байгаа бөгөөд маргааш долдугаар өргийн тоглолтууд эхэлнэ.

Манай эрэгтэй баг зургийн дараах байдлаар найман оноотой 38 дугаар байрт яваа бол эмэгтэй баг есөн оноотой 19 дүгээр байрт явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж